Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-01-23
-6°
-10°
Ням
2021-01-24
-13°
-22°
Даваа
2021-01-25
-12°
-23°
Мягмар
2021-01-26
-13°
-24°
Лхагва
2021-01-27
-11°
-24°
2021 оны 01 сарын 24, Ням
Өнөөдөр хөөстэй ваннд суух өдөр

Өнөөдөр хөөстэй ваннд суух өдөр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-01-08 11:14:19

Жил бүрийн 01-р сарын 08-ны өдрийг “Хөөстэй ванны өдөр” /bubble bath day/ хэмээн тэмдэглэдэг юм байна. Бид анх төрсөн цагаасаа л ээжийнхээ зөөлөн гараар угаалгаж усанд орж байсан тул хөөстэй зөөлхөн ваннд суух нь тэр их хайрыг санагдуулдаг гэнэ. Ялангуяа өвлийн хүйтэнд халуун устай, хөөс дүүрэн ваннд хэвтэх хичнээн сайхан билээ. Өмнө нь хүмүүс хирнэээсээ салах гэж усанд ордог байсан бол өнөөдөр энэ нь тайвшрах шилдэг аргуудын нэг болсон байна.
Өдөржин ажил дээрээ ядартал ажиллаад ирсэн эсвэл хүүхдүүдээ харсаар ядарсны дараа хөөс дүүрэн ванн, тансаг үнэртэй лаа, намуухан хөгжимтэй орчинд алжаалаа тайлах нь өөр юутай ч зүйрлэмгүй сайхан амралт болдог. Энэ нь таныг тайвшруулж, булчингуудыг тань суллаж, сэтгэл санааг тань тогтворжуулахад туслана. Энэ бүхний эцэст та өнөөдөр тохиолдсон таагүй явдал бүхнийг мартан, халуун ам бүлдээ сайхан харьцаа, халуун дулаан хайр бэлэглэх боломжтой.
Нэг их сүртэй зүйл шаардахгүй ч хөөстэй ваннд суух нь маш олон талын ашиг тустай байдаг. Түүнээс гадна хөөс нь дулааныг хадгалдаг тул таны ус илүү удаан халуун байх боломжтой гэсэн үг. Дээр нь та ванндаа эмчилгээний чанартай, арьс, үсийг илүү сайхан болгох, үнэртүүлэгч бодис зэрэг нэмэлтүүдийг ч хийж болох юм шүү. Ингэвэл таны амралт илүү төгс болох бөгөөд хөөстэй ванны дараа та орондоо илүү сайхан амарч таны хайртай хүн тань танд илүү татагдахыг амлая.
Олон жилийн туршид хүүхдүүдийг усанд орохдоо дуртай байхад нь зориулж ванны хөөсийг илүү зарцуулж байсан бол өнөөдөр бүх хүмүүст зориулсан төрөл бүрийн хөөс гарчээ. Та интернет дэлгүүр юм уу ойрхон байгаа сүпермаркетруу ороход л хөөсний хэд хэдэн хувилбарыг сонгох боломжтой. Эмчилгээний, сайхан үнэртэй, арьс арчилгааны, тайвшруулах үйлчилгээтэй аль ч хөөсийг авсан танд таалагдана. Шингэн, хатуу, ямар нэг өөр зүйлд шингээсэн, давс болон бусад зүйлстэй холимог, янз бүрийн хэлбэртэй хөөснүүд гарсныг мэдээгүй бол та гайхах байх шүү.
Image may contain: one or more people and people sitting

Ингээд өнөөдөр ямар ч байсан өөртөө цаг гарган хөөстэй ваннд амраарай. Магадгүй та уух юмаа ойр тавиад унших номоо аваад орсон ч болох юм.
Халуун усаа нээж, ваннаа дүүргэхдээ зөөлөн үнэртэй тос нэмээрэй. Лаванда, мэлрэг цэцэг, цахилдаг ба сарнайн цэцгийн үнэртэй тос нь таныг илүү хурдан тайвшруулах увидастайн зэрэгцээ мөн арьсыг чийгшүүлэх болно. Дараагаар нь усандаа ванны давс нэмэхийг зөвлөх байна. Ванны давс нь булчин сулруулж, хөшсөн ба хөндүүрлэсэн мэдрэмжийг намдааж, аливаа үрэвслийг багасгах үйлчилгээтэй. Тэр дундаа Epsom гэх нэршилтэй магнийн сульфат бүхий найрлагатай давс нь хүний бие организмд маш сайнаар нөлөөлдөг.
Халуун ваннд ороход бие хөлөрч, хор гадагшилж, бие организм дахь усны тэнцвэрт байдал алдагдаж эхэлдэг. Энэ нь яг л халуун саунд суухтай адил юм. Тиймээс халуун ваннд орохоосоо өмнө эсвэл орж байх зуураа шингэн зүйл уух нь чухал юм шүү. Түүнчлэн хэт халууцахаас сэргийлж хажуудаа хүйтэн устай жижиг сав ба алчуур бэлдэж тавьбал зохимжтой байдаг. Түүгээрээ та дух ба хүзүүндээ хүйтэн жин тавих боломжтой. Тавтай байхыг хүсэе!
Танд таалагдвал энэ өдрийг хуанли дээрээ тэмдэглэж байгаад жил бүр марталгүй тэмдэглэж байгаарай.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-01-08 11:14:19

Сэтгэгдэл бичих