Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-01-23
-6°
-10°
Ням
2021-01-24
-13°
-22°
Даваа
2021-01-25
-12°
-23°
Мягмар
2021-01-26
-13°
-24°
Лхагва
2021-01-27
-11°
-24°
2021 оны 01 сарын 24, Ням
НҮБ Д.Трампыг аюултай мэдэгдэл хийхгүй байхыг уриалав

НҮБ Д.Трампыг аюултай мэдэгдэл хийхгүй байхыг уриалав

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-01-08 10:45:40
                            НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын талынхны эсэргүүцлийн үеэр түүнийг худал, аюултай мэдэгдэл хийхгүй байхыг уриаллаа. Комиссар эмэгтэй нэгдүгээр сарын 7-нд хийсэн мэдэгдэлдээ Капитолий ордны халдлагад санаа зовж байгаагаа онцлоод, "Баримтуудыг байнга санаатайгаар мушгин гуйвуулах нь  хүчирхийлэл, үзэн ядалтыг өдөөж буйн хор хөнөөлтэй үр нөлөөг тод харууллаа. Бид АНУ-ын ерөнхийлөгч тэргүүтэй удирдагчдыг худлаа, аюултай мэдэгдлээс татгалзаж, дэмжигчдээ үүнтэй адил байлгахыг уриалж байна" гэж мэдэгджээ. Харин улс төр судлаач Андрес Томас Контерис "АНУ-д хэзээ ч ардчилал байгаагүй. 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль байдлыг улам хурцатгасан" гэж хэлсэн байна.                                           
Вашингтонд болсон үймээн самуун нэгдүгээр сарын 6-нд болж байсан ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаарх Конгрессийн мэтгэлцээний үеэр дэгдсэн билээ. Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Капитолий ордон руу дайран орж ирэхэд хууль тогтоогчдод мэтгэлцээнээ зогсоохоос өөр арга байсангүй. Цагдаа нар хүч хэрэглэн жагсагчдыг тараахад дөрвөн хүн алуулж, тавиас цөөнгүй хүн баривчлагдав. Мөн мөргөлдөөний үеэр хэдэн арван цагдаа шархдаж, хүнд гэмтсэн заримыг нь эмнэлэгт хүргэсэн аж.             
 Вашингтонд болсон үйл явдлын дараа ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова АНУ-ын сонгуулийн тогтолцоо хуучирсан, орчин үеийн ардчилсан стандартыг хангаж чадахгүй, олон зөрчил гаргах боломжийг бий болгож байгааг онцолжээ. Түүнийхээр энэ нь эмх замбараагүй байдлын шалтгаан болсон бөгөөд америкчууд нөхцөл байдлыг нэр төртэйгээр даван туулна гэдэгт тэр итгэлтэй байна.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-01-08 10:45:40

Сэтгэгдэл бичих