Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-01-16
-9°
-22°
Ням
2021-01-17
-2°
-15°
Даваа
2021-01-18
-3°
-12°
Мягмар
2021-01-19
-2°
-14°
Лхагва
2021-01-20
-2°
-13°
2021 оны 01 сарын 16, Бямба
Шүүгчдийн цалинг жил бүр хоёр хувиар нэмэх, тэтгэврийг 80 ХУВИАР ТОГТООХЫГ эсэргүүцлээ

Шүүгчдийн цалинг жил бүр хоёр хувиар нэмэх, тэтгэврийг 80 ХУВИАР ТОГТООХЫГ эсэргүүцлээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-01-07 18:27:19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар   Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хуульд шүүгчдийн нийгмийн баталгааг хангах зорилготой заалтууд оруулжээ:

  • Жил бүр үндсэн цалинг 2 хувиар нэмнэ.
  • Шүүгчид тэтгэвэрт гарахад үндсэн цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр тогтоолгоно.
  • Тэтгэвэрт гарах шүүгч сүүлийн 36 сарын  цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа авна. Энэхүү тэтгэмжийг үр хүүхдэдээ өвлүүлэх эрхтэй.
  • 25 жил ажилласан шүүгч тэтгэвэрт гарах эрхтэй.
  • 60 нас хүрсэн шүүгч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүснэ.  

Эдгээр заалтыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд дэмжсэн ч УИХ-ын олонх гишүүн дэмжсэнгүй. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Шүүгчид багагүй цалин авч байна. Цалингаа битгий гол. Хууль бүрд ийм давуу эрх олгосон заалт шургуулж болохгүй. Төрийн бүх албан хаагч ижил эрхтэй байх нь зөв. Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна гэсэн заалтыг зөрчих гэж байна. Дээд шүүхийн, олон жил ажилласан шүүгчийн цалин 11 сая төгрөг байна. Энэ цалингийнхаа 80 хувиар тэтгэврээ тогтоолгох нь буруу” гэв.

Бусад өндөр настан тэтгэврээ үндсэн цалингийн 45 хувиар тогтоолгож байхад шүүгчид 80 хувир авах нь шударга бус гэдийг олон гишүүн онцлов. Учир нь нийгмийн даатгалын санг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бүх хүн хамтдаа бүрдүүлдэг. Тэгтэл адилхан хувь хэмжээний шимтгэл төлсөн атлаа шүүгчид илүү хувиар тэтгэврээ тогтоолгох нь буруу хуваарилалт гэсэн юм.          

Мөн шүүгчид хортой эсвэл тусгай нөхцөлд ажилладаггүй гэв.  

“Одоо шүүгчид онцгой нөхцөлийн 15 хувийн нэмэгдэл авдаг. Тэтгэврийн насыг салбар бүрийн хуулиар өөр өөрөөр тогтоож болохгүй. Шүүгч төрийн тусгай албан хаагч мөн. Гэхдээ тэтгэврийн насны дээд хязгаар 65 байна гээд хуульчилсан атлаа одоо зөвхөн шүүгчдэд зориулж 60 нас болгон бууруулж болохгүй. Бидний баталсан хууль өөр хоорондоо зөрчилдөж байна.

Шүүгч25 жил ажилласан бол тэтгэвэрт гарна гэх заалт ч буруу. Энэ заалт зөвхөн цэргийн албан хаагчдад хамаатай. Шүүгчдэд хамаатуулж болохгүй.” гэсэн саналыг УИХ-ын гишүүн С.Чинзориг гаргав.

Ингээд санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх дээр танилцуулсан заалтуудыг дэмжсэнгүй.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-01-07 18:27:19

Сэтгэгдэл бичих