Орос залуус медалиас мултрав
Орос залуус медалиас мултрав
Эх сурвалж:
Bataar.mn
Спорт
2021-01-06 14:06:55

Канадын Эдмонтон хотод хоккейн 20 хүртэлх насныхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Хүрэл медалийн төлөөх тоглолтод Финландын баг ОХУ-ыг 4:1-ээр хожжээ. Энэ нь тэдний найм дахь хүрэл медаль аж. Харин орос хөвгүүд сүүлийн арван жилд тус тэмцээнээс хоёр дахиа медальгүй хоцров. Ноднингийн тэмцээнд үзүүрлэсэн тэд 2018 онд медалиас мултарсан удаатай.
Эх сурвалж:
Bataar.mn
Спорт
2021-01-06 14:06:55
Сэтгэгдэл бичих