Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-01-23
-6°
-10°
Ням
2021-01-24
-13°
-22°
Даваа
2021-01-25
-12°
-23°
Мягмар
2021-01-26
-13°
-24°
Лхагва
2021-01-27
-11°
-24°
2021 оны 01 сарын 24, Ням
Шинэ жилийн баяраар хорт хавдартай өвчтөнүүдийн өрийг тэглэв

Шинэ жилийн баяраар хорт хавдартай өвчтөнүүдийн өрийг тэглэв

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-01-06 13:24:51
Хорт хавдрын эмнэлгийн эмч шинэ жилийн баяраар өвчтөнүүдийн хэдэн зуун мянган долларын өрийг тэглэв
АНУ-ын хорт хавдрын эмч Омар Атик шинэ жилийн өмнөх өдөр эмчилгээ хийлгэсэн ч, өр төлбөрөө барагдуулж чадаагүй өвчтөнүүдэд өгөөмөр бэлэг барихаар шийджээ. Хавдрын клиникт өрөө барагдуулж чадаагүй 200 өвчтөний төлбөр болох 650 мянган долларын үлдэгдлийн тухай юм. Хорт хавдрын эмч 2020 оны 3-р сард 29 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байсан клиникийн эмнэлгээ хаасан ч урьд өмнө эмчлүүлж байсан өвчтөнүүд маш их өртэй байсан гэж Lad Bible мэдээлэв. Эмч өвчтөнүүдийн төлбөрөө төлөхийг хүлээж байсан боловч ихэнх нь ямар ч мөнгөгүй болохыг ойлгожээ. Дараа нь эхнэрийнхээ хамт өр төлбөрийг цуцлах тухай мэдэгдэл бүхий хүн бүрт зул сарын баярын хуудас илгээхээр шийдсэн байна.
Арканзас мужийн хорт хавдрын эмнэлэг 29 гаруй жилийн турш хавдартай маш олон хүмүүсийг эмчилж, олон нийтэд тустай ажилласны эцэст хаалгаа барьж байна. Эмнэлэг нь өвчтөнүүдийн клиникт төлөх ёстой бүх төлбөрийг үлдэгдэлийг тэглэхээр шийдсэн гэж хавдрын эмч уг захидалд бичжээ.
“Манай эмнэлэг таныг эмчлэх нь нэр төрийн хэрэг байсан. Бид танд өрөө төл! гэж хэлэхээс татгалзахаар шийдсэн. Зул сарын мэнд! " хэмээжээ
Буян буцаж, бум түмээрээ л үржиж байдаг
Сайхан Уул
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-01-06 13:24:51

Сэтгэгдэл бичих