Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-01-16
-9°
-22°
Ням
2021-01-17
-2°
-15°
Даваа
2021-01-18
-3°
-12°
Мягмар
2021-01-19
-2°
-14°
Лхагва
2021-01-20
-2°
-13°
2021 оны 01 сарын 16, Бямба
Хатуу хөл хориог тав хоног сунгах шийдвэр гаргалаа

Хатуу хөл хориог тав хоног сунгах шийдвэр гаргалаа

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-01-04 16:05:05

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас хатуу хөл хориог таван хоногоор сунгах шийдвэр гаргажээ. 

ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан ч Засгийн газрын хуралдаанаас уг саналыг дэмжээгүй байна. 

Хөл хорио 2020 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Шадар сайд Я.Содбаатар: Мэргэжлийн 11 байгууллагын хамтарч гаргасан эрсдлийн үнэлгээг сонсож, нийслэлийн хэмжээнд тогтоосон  бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 1-р сарын 11-ний өдрийг хүртэл сунгаж, үүнээс хойш өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн худалдаа, үйлчилгээний салбарыг нээх саналыг гаргалаа. Гэхдээ дахин хөл хорио тогтоосон хугацаанд шинэ голомт гарахгүй бол зэрэглэл бууруулна. Хэрэв дахин голомт гарвал хатуу хөл хориог үргэлжлүүлнэ. Халдварын нөхцөл байдлыг үндэслэн аль болох ард иргэдийн амжиргааг дэмжих тал дээр ажиллана. Бид 3600 иргэнээс хөл хориог сунгах эсэх санал авахад санал асуулгад оролцсон иргэдийн 70 хувь нь сулруулах нь зүйтэй гэсэн. 

Бид хөл хориог сунгаж байгаа нь цар тахлыг нийтийн халдвар болгохгүй, голомтыг хумих арга хэмжээг авч байгаа хэрэг. Бид хүн ам багатай газруудад тодорхой аргачлалаар буюу тэг зогсолт хийж, халдварын голомтыг 20-оос дээш хоногт таслан зогсоож байна. Улаанбаатар хот бол 1.7 сая хүнтэй, 412 мянган өрхтэй. Бид голомтыг таслан зогсоох арга хэмжээ авч байгаа боловч, бүх төрлөөр халдвар тархаж байгаа учраас эргэн хатуу хөл хорионд орохгүй байх хугацааг тодорхой хэлэх боломжгүй байна. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-01-04 16:05:05

Сэтгэгдэл бичих