Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-01-16
-9°
-22°
Ням
2021-01-17
-2°
-15°
Даваа
2021-01-18
-3°
-12°
Мягмар
2021-01-19
-2°
-14°
Лхагва
2021-01-20
-2°
-13°
2021 оны 01 сарын 16, Бямба
АН-ын бүлэг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас мэдээлэл сонсжээ

АН-ын бүлэг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас мэдээлэл сонсжээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-01-04 15:29:11
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргилоос төслийн талаар мэдээлэл сонсжээ. Гишүүд хүүхдийн хөдөлмөр, ажлын байран дахь бэлгийн дарамт, туслах малчин, гэрийн үйлчлэгчийн тухай, цахим ажлын байрны талаар хуульд хэрхэн тусгах талаар санал солилцсон байна.  Мөн коронавирусийн дараах өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохирсон хөдөлмөрийн хуультай болох ёстой. Хөдөлмөрийн харилцааг ажилтан, ажил олгогчоор хязгаарлахгүй цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэжээ.   Түүнчлэн цар тахлын үед хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор баталсан Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаас мэдээлэл сонссон байна. Мөн улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, махны нөөц бүрдүүлэлт, махны экспортын талаар асуултад хариулт авчээ.
Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-01-04 15:29:11

Сэтгэгдэл бичих