Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-01-23
-6°
-10°
Ням
2021-01-24
-13°
-22°
Даваа
2021-01-25
-12°
-23°
Мягмар
2021-01-26
-13°
-24°
Лхагва
2021-01-27
-11°
-24°
2021 оны 01 сарын 24, Ням
Монголбанк 2020 онд түүхэн дээд хэмжээгээр үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2020 онд түүхэн дээд хэмжээгээр үнэт металл худалдан авчээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-12-30 15:21:45
Гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийг нэмэгдүүлэхэд Монголбанк “Алт-2” хөтөлбөрт дэмжлэг үзүүлж,  2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 21.9 тонн, 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан бол 2020 он түүхэн дээд хэмжээ буюу 23.0 тонн үнэт металл худалдан авч, ГВАН-ийг 880 сая ам.доллароор  нэмэгдүүллээ.  Түүнчлэн энэ оноос Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасны дагуу Монголбанкны худалдаж авсан үнэт металлыг гадаадад цэвэршүүлэн мөнгөжүүлж, олон улсын чанарын стандарт хангасан мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг эргүүлэн импортлон оруулж ирж, гарал үүсэл нь тодорхой  бүтээгдэхүүнийг анх удаа дотоод зах зээлд худалдан борлуулж эхэллээ. Энэ нь дотоодын уран дархчуудыг чанартай түүхий эдээр хангаад зогсохгүй, уран дарханы өв соёлыг цаашид хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж, дотоодын зах зээл дэх үнэт металлын арилжааг албажуулахад хувь нэмэр оруулах юм. Мөн үнэт металлын арилжаа эрхлэгчдийг Тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг болголоо.
Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-12-30 15:21:45

Сэтгэгдэл бичих