Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-01-16
-9°
-22°
Ням
2021-01-17
-2°
-15°
Даваа
2021-01-18
-3°
-12°
Мягмар
2021-01-19
-2°
-14°
Лхагва
2021-01-20
-2°
-13°
2021 оны 01 сарын 16, Бямба
Ухань хотод 500,000 хүн халдвар авсан гэж тооцоолж байна

Ухань хотод 500,000 хүн халдвар авсан гэж тооцоолж байна

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2020-12-30 13:06:14
 Ковид19-ийн анхдагч голомт Ухань хотын иргэдийн бараг 5% нь халдвар авсан байж болзошгүй тухай Хятадын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн хийсэн судалгаанд дурджээ. Ухань хотын хүн амыг 11 сая гэж тооцдог тул ойролцоогоор 500,000 хүн уг вирусээр өвчилсөн болж таарч байгаа юм. Хэрэв судалгаа үнэн бол Уханьд албан ёсоор бүртгэгдсэн 50354 тохиолдлоос бараг 10 дахин их гэсэн үг. Гэхдээ шинж тэмдэг илрээгүй балархай тохиолдлыг Хятадын албан ёсны тоонд тооцдоггүй.   Энэхүү судалгаа нь вирусийн гарал үүслийг судлах олон улсын эрдэмтдийн баг Ухань хотод ажиллахаас өмнө хийгдлээ. Бие даасан шалгалт хийхийг зөвшөөрөх дургүй байсан Бээжинтэй хэдэн сарын турш үргэлжилсэн хэлэлцээрийн дараа ДЭМБ-ын эрдэмтдийн баг ирэх сард Уханьд очиж ажиллах болсон. 2020 оны эхээр Хятад улс халдварын тоогоо нуун дарагдуулж байна хэмээн шүүмжилж байсан хүмүүс ч ийнхүү багт багтан Уханийг зорих болжээ.
eagle.mn
Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2020-12-30 13:06:14

Сэтгэгдэл бичих