Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-01-23
-6°
-10°
Ням
2021-01-24
-13°
-22°
Даваа
2021-01-25
-12°
-23°
Мягмар
2021-01-26
-13°
-24°
Лхагва
2021-01-27
-11°
-24°
2021 оны 01 сарын 24, Ням
Ирэх 2021 оны эхний улирлын цаг агаарын төлөв

Ирэх 2021 оны эхний улирлын цаг агаарын төлөв

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-12-28 10:08:35

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2021 оны эхний саруудын уур амьсгалын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ.

Нэгдүгээр сард. Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Увсын хойд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун хэсгээр 26–32°C, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 10–16°C, бусад нутгаар 18–26°C хүйтэн байдаг.

Ирэх нэгдүгээр сарын тухайд Увс, Булганы ихэнх нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн, Сэлэнгэ, Төвийн баруун захын сумдын нутгаар дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх, Увс, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төвийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дундаж буюу 2-6 мм-ээс ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөв гарчээ.

Хоёрдугаар сард. Сарын дундаж агаарын температур Увсын хойд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр 24–30°C, Өмнөговийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр 6–12°C, бусад нутгаар 14–22°C хүйтэн байдаг.

Тэгвэл ирэх жил Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Өмнөговь, Дунговийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.  Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй.

Гуравдугаар сард. Сарын дундаж агаарын температур Увсын хойд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун хэсгээр 14–22°C хүйтэн, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 4°C хүйтнээс 2°C дулаан, бусад нутгаар 4–12°C хүйтэн байдаг. 3 дугаар сарын агаарын дундаж температур Баян – Өлгийн ихэнх, Ховд, Говь – Алтайн зарим сумдын нутгаар дундаж рчим, бусад нутгаар дулаан байх төлөвтэй. Гуравдугаар сард  Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнодын нутаг, Завханы зүүн, Төв, Хэнтийн хойд хэсгээр 4 – 6 мм, бусад нутгаар 0 – 4 мм хур тунадас ордог. Харин ирэх гуравдугаар сард Баян – Өлгий, Увс, Ховдын ихэнх нутаг, Говь – Алтай, Баянхонгорын зарим сумдын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орохоор зураг гарчээ.

Ирэх саруудад агаарын температур Их нуруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар олон жилийн дунджаас хүйтэн, Дорнод Монголын тал болон Дорнод говиор дунджаас дулаан өвөлжинө.

Хур тунадасны хувьд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Их нуруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар ахиу, Дорнод Монголын тал болон Дорнод говь орчмоор  бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-12-28 10:08:35

Сэтгэгдэл бичих