Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-01-23
-6°
-10°
Ням
2021-01-24
-13°
-22°
Даваа
2021-01-25
-12°
-23°
Мягмар
2021-01-26
-13°
-24°
Лхагва
2021-01-27
-11°
-24°
2021 оны 01 сарын 22, Баасан
Зул сарын баяр буюу Христ мэндэлсний баяр

Зул сарын баяр буюу Христ мэндэлсний баяр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-12-25 15:39:51
Зул сарын баяр буюу Христ мэндэлсний баяр
Өнөөдөр зул сарын баяр буюу Христийн шашныг үндэслэгч Иисус Христ Bethlehem хотноо хорвоод мэндэлсэн өдрийг дурсан санаж дэлхийн өнцөг бүрт шашны болон төрийн хүндэтгэлийн хэмжээнд тэмдэглэж байна. Христийн энэхүү баярын тухай анхны мэдээ эх сурвалж 4 зуунтай холбогддог бөгөөд 300-аад оны сүүлээр Христийн шашин Ромын эзэнт гүрнийг хамарч эхэлснээр 1100 оны үед Зул сар буюу Христмасын баяр шашны хамгийн өргөн хэмжээний ёслол болон хувирчээ. Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар эртний Ромчууд газар тариалангийн тэнгэр Митрасыг энэ өдөр тахьдаг байсан бөгөөд арванхоёрдугаар сарын дунд үе бол газар тариалан эрхлэгчдийн баяр, ургац хураалтын баяр гэнэ. Эдгээр баярын үеэр хүмүүс хүндэтгэлийн зоог барьж, гэр орноо ногооноор чимэглэж хамтдаа баяраа тэмдэглэн, бэлэг солилцдог байжээ. Энэ үйлдэл нь Зул сарын баярын үндэс болсон байна. Хрисмасын нэг зан заншил бол найзууд болон хамаатнууддаа бэлэг өгөх ба энэ өдөр хүмүүс бэлэг дурсгалын бяцхан зүйлс харилцан бэлэглэж сайн сайхныг хүсэн "Merry Christmas" (Христ мэндэлсэний баяр хүргэе) хэмээн мэндчилгээ дэвшүүлдэг. Харин 1800 оны үеэр гацуур мод чимэглэж, баярын зурагтай ил захидал илгээх болсон бөгөөд 1900-ээд оны үеэс бизнесийн салбарт Хрисмасын бэлгийн худалдаа хүч түрж, өнөөг хүртэл эл худалдаа улам өргөжин энэ баярын салшгүй нэгэн хэсэг болжээ. XX зууны үеэс АНУ-д зул сарыг үндсэн утга болох шашны зан үйлийн зэрэгцээ үндэсний албан ёсны баяр болгон нэг нэрийн дор хамтатган тэмдэглэх болжээ. Зул сарын баярыг улс үндэстэний албан ёсны баяр болонтүгэн дэлгэрүүлэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт ихээхэн нөлөөлсөн гэдэг. Зул сарын бас нэгэн чимэг бол Санта өвөө. Хүүхэд бүр унтахаасаа өмнө өвөөд хүслээ шивнэн хэлснээр зул сарын өглөө тэдний хүслийг Санта өвөө биелүүлсэн байдаг хэмээн билэгшээдэг. Зул сарын баяр нь 12 (20-24 зул сарын өмнөх өдөр 25-31 дуустал баярын өдрүүд) өдрийн турш үргэлжилдэг бөгөөд зул сарын баярын дуу, өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн ногоон гацуур, Санта өвөө, оймс, хүүхэд хүн бүрийн тэсэн ядан хүсэн хүлээх бэлэг, зул сарын орой хоол амттанаар дүүрэн ширээгүйгээр төсөөлөхгүй Зул сарын баярын хамгийн гол утга учир нь гэр бүлийнхэнтэйгээ хамт энэ баярыг угтан авч хамтдаа тэмдэглэн ариун нандин бүхнээ дурсан хайрлах нандигнах өвлүүлэх хэмээн христд итгэгчид үздэг билээ тэгэхээр энэ бол баяр гэр бүлийн ариун сайхан баярын нэг.
Харин ээж аавынхаа үгэнд ордоггүй зөрүүд зантай муу хүмүүжилтэй хүүхдэд Санта өвөө хар нүүрс бэлгийн уутанд хийж өгдөг байна.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-12-25 15:39:51

Сэтгэгдэл бичих