Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-01-23
-6°
-10°
Ням
2021-01-24
-13°
-22°
Даваа
2021-01-25
-12°
-23°
Мягмар
2021-01-26
-13°
-24°
Лхагва
2021-01-27
-11°
-24°
2021 оны 01 сарын 24, Ням
Уртын болон богино тээврийн 9353 жолоочийг PCR шинжилгээнд хамруулаад байна

Уртын болон богино тээврийн 9353 жолоочийг PCR шинжилгээнд хамруулаад байна

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-12-11 16:53:08

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны шуурхай штабаас өгсөн албан даалгавар болон Тавантолгой бүлэг ордын аюулгүй тусгай бүсэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Цагаан хад гаалийн хяналтын бүс дэх нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон холбогдох бусад байгууллагууд хамтран зохион байгуулж байна. 

Тодруулбал, Нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажилд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн явуулын 5 хүний бүрэлдэхүүнтэй баг, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын 20 хүний бүрэлдэхүүнтэй баг, Дотоодын цэргийн 50 хүний бие бүрэлдэхүүн хамтран оролцож байгаа юм.

Нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажил 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар уртын тээврийн 3014 жолоочоос сорьц авч, 2713 жолоочийг PCR шинжилгээнд хамруулж, шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Мөн богинын тээврийн 6230 жолоочийг шинжилгээнд хамруулснаас гадна Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн ажилчид, Тайван зогсоолын компанийн үйлчилгээний ажилчид гэх мэт нийт 400 орчим хүнийг шинжилгээнд хамруулаад байна.

Тодруулбал өнөөдрийн байдлаар уртын болон богинын тээврийн 9353 жолоочийг PCR шинжилгээнд хамруулаад байгаа юм.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-12-11 16:53:08

Сэтгэгдэл бичих