Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-01-23
-6°
-10°
Ням
2021-01-24
-13°
-22°
Даваа
2021-01-25
-12°
-23°
Мягмар
2021-01-26
-13°
-24°
Лхагва
2021-01-27
-11°
-24°
2021 оны 01 сарын 24, Ням
Монгол Улс 146 улстай 11,7 тэрбум ам.долларын худалдаа хийлээ

Монгол Улс 146 улстай 11,7 тэрбум ам.долларын худалдаа хийлээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-12-15 16:27:00

 Монгол Улс энэ оны эхний 11 сард 146 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 11.7 тэрбум, үүнээс экспорт 6.9 тэрбум, импорт 4.9 тэрбум ам.доллар боллоо.


Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 897.6 (7.1 хувь) сая ам.доллар, үүнээс экспорт 200.4 (2.8 хувь) сая, импорт 697.2 (12.5 хувь) сая ам.доллароор багасжээ.


Экспорт энэ оны 11 дүгээр сард 869.0 сая, импорт 449.6 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 29.9 (3.6 хувь) сая амоллароор өсөж, импорт 59.3 (11.6 хувь) сая ам.доллароор багасав.


Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний 11 сард 1.5 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол энэ оны эхний 11 сард өмнөх оны мөн үеийнхээс 496.8 сая ам.доллароор нэмэгдэж, 2.0 тэрбум ам.долларын ашигтай байна.


БНХАУ-тай 6.8 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 57.6 хувийг эзэлж байв.


БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 38.2 хувийг чулуун нүүрс, 30.8 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг, Сингапур улсад экспортолсон барааны 41.0, Их Британи улсад экспортолсон барааны 57.6 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлжээ.


Экспорт өмнөх оны мөн үеийнхээс 200.4 сая ам.доллароор багасахад зэсийн баяжмалын экспорт 142.7 сая, нүүрсний экспорт 942.6 сая ам.доллароор багассан нөлөөллөө.


Импортын гол түнш улсуудын дүнг авч үзвэл, оны эхний 11 сард, БНХАУ 36.8, ОХУ 26.1, Япон Улс 7.7, АНУ 4.5, БНСУ 4.4 хувийг эзэлж, нийт импортын 79.6 хувийг бүрдүүлэв.


ОХУ-аас импортолсон барааны 51.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 58.5 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 6.1 хувийг цахилгаан эрчим хүч, 7.8 хувийг ачааны тэрэг, 86.1 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэллээ.


Импорт өмнөх оны мөн үеэс 697.2 сая ам.доллароор багасахад автобензиний импорт 56.0 сая, дизелийн түлшний импорт 226.5 сая, суудлын автомашины импорт 133.0 сая, ачааны автомашины импорт 112.9 сая ам.доллароор буурсан нь нөлөөлжээ.


Нийт экспортын 96,9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс, импортын 63.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-12-15 16:27:00

Сэтгэгдэл бичих