Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Мягмар
2021-01-26
-14°
-21°
Лхагва
2021-01-27
-9°
-23°
Пүрэв
2021-01-28
-6°
-20°
Баасан
2021-01-29
-6°
-17°
Бямба
2021-01-30
-3°
-11°
2021 оны 01 сарын 25, Даваа
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд коронавирусийн шинжилгээ авахгүй

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд коронавирусийн шинжилгээ авахгүй

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-12-05 13:37:00

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа

 коронавирусийн халдварын тандалт судалгааг сонгогдсон хороодод хийж байгаа талаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр тэрбээр 12 дугаар сарын 3-наас эхлэн өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрх сайн дурын шинжилгээ авах үйл ажиллагааг зогсоосныг хэллээ. Учир нь нийтийн тээвэр цагийн хязгаараар явж байх үед иргэд аль болох ойрхон очиж шинжилгээ авах боломжийг бүрдүүлэхээр уг ажлыг эхлүүлсэн байна. Харин одоо байнгын ажиллагаатай цэгүүдээр дамжуулан шинжилгээг авч байгаа тул өрхийн эмнэлэгт коронавирусийн шинжилгээ авахаа зогсоосон байна.  

Нийслэлийн хэмжээнд 70,000 өрхийг сонгож, өрх тус бүрээс нэг иргэнийг халдварын шинжилгээнд хамруулах ажлыг 4-өөс эхлүүлэн долоо хоног хийхээр болсон. 

Хороодыг сонгохдоо халдвар голомтлон гарсан болон эрсдэлт бүлгийн хороодыг түлхүү сонгож байгаа. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 орчим хувийг өвчлөл гарсан хороодоос, 30 орчим хувийг эрсдэл өндөртэй бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулахаар тооцсон. 

Өрхийг сонгохдоо ам бүл олонтой, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд юм уу байранд олноороо амьдардаг, үйлчилгээний байгууллагад ажилладаг болон бусад эрсдлийг тооцсон. 

Дүүргийн хувьд өвчлөл хамгийн өндөртэй байгаа

  • Баянгол, Баянзүрх дүүрэгт 20,000 иргэнийг 
  • Сонгинохайрхан дүүрэгт 13,000
  • Хан-Уул дүүрэгт 6,000 
  • Сүхбаатар дүүрэгт 4,500
  • Чингэлтэйд 3,000 
  • Багануурт 2,000
  • Налайхад - 1,000
  • Багахангай дүүрэгт - 500 өрхийг тус тус сонгохоор тооцсон. 

Энэ үйл ажиллагааг дүүргийн Онцгой комисс, эрүүл мэндийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран зохион байгуулж байна. 

Шинжилгээ хийх цэгүүдийг бэлэн болгох, өрхийг сонгох, цаг товлох, хариу өгөх үйл ажиллагааг дүүргийн Онцгой комисс хороодтойгоо хамтран зохион байгуулна. 

Энэ хүрээнд нийслэлд нийт 48 цэг ажиллаж байгаагаас 18 нь түр, бусад нь байнгын ажиллагаатай байх юм. Шинжилгээг 700 гаруй эмч эмнэлгийн ажилтан хийж байна. 

Өнөө өглөөний байдлаар 12,000 гаруй иргэнийг хамруулсан байна.

Иргэдийн хувьд анхааруулахад энэ шинжилгээнд сонгогдсон өрхийг хамруулж байгаа тул хэрэв ямар нэгэн мэдээлэл ирээгүй бол  тухайн шинжилгээ өгч байгаа газруудад очиж ачаалал үүсгэхгүй байхыг анхааруулж байна. 

Долоо хоногийн дараанаас сайн дурын шинжилгээ авах ажиллагаа үргэлжлэх юм байна. 

118 цэгээр дамжуулан нийслэлийн хэмжээнд шинжилгээ авч эхэлснээс хойш 124 мянган хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулжээ. 

 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-12-05 13:37:00

Сэтгэгдэл бичих