Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Мягмар
2021-01-26
-14°
-21°
Лхагва
2021-01-27
-9°
-23°
Пүрэв
2021-01-28
-6°
-20°
Баасан
2021-01-29
-6°
-17°
Бямба
2021-01-30
-3°
-11°
2021 оны 01 сарын 25, Даваа
Иргэдэд шинжилгээ өгөх цаг болон байршлыг урьдчилан мэдэгдэнэ

Иргэдэд шинжилгээ өгөх цаг болон байршлыг урьдчилан мэдэгдэнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-12-05 10:22:00

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд  өчигдрөөс эхлэн 30 цэг дээр “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар иргэдээс тандалтын зорилгоор шинжилгээ авах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Шинжилгээг энэ сарын 11-н хүртэл 70 мянган иргэнээс авах юм.

Иргэдийг шинжилгээнд хамруулахдаа дүүргийн онцгой комиссоос хороо, өрхийн эмнэлэгтэй хамтран халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхүүдээс нэг хүн сонгох хэлбэрээр жагсаалтаа гаргажээ.

Өөрөөр хэлбэл, олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон шинжилгээнд хамруулахаар болсон байна.

Улмаар жагсаалтад багтсан иргэдэд  шинжилгээ өгөх цаг болон байршлыг урьдчилан мэдэгдэх бөгөөд шинжилгээний хариу сэжигтэй гарвал PCR шинжилгээгээр баталгаажуулах юм.

Түүнчлэн шинжилгээнд орохын өмнөх хоёр цагийн турш бохь зажлахгүй, тамхи татахгүй, юм идэж уухгүй байх, хамрын хөндийгөө цэвэрлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-12-05 10:22:00

Сэтгэгдэл бичих