![]() |
USD / АНУ-ын доллар | 2,850.01 |
![]() |
CNY / БНХАУ-ын юань | 434.98 |
![]() |
RUB / ОХУ-ын рубль | 38.64 |
![]() |
EUR / Евро | 3,444.66 |
![]() |
KRW / БНСУ-ын вон | 2.61 |
![]() |
GBR / Английн фунт | 3,793.08 |
![]() |
JPY / Японы иен | 27.27 |
Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Ховд аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 4-нд нийт 20 240 хүнд шинжилгээ хийснээс 11 хүнд коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, “Улаанбаатар хотод шинээр гурван тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь өмнөх хавьтлын давтан шинжилгээ бөгөөд нэг тохиолдол нв автобусны жолоочтой ойр харилцсан хүн байна. Нийт автобус баазын 512 хүнийг шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй. Улаанбаатар хотод кластер халдварын нийт 99 тохиолдол бүртгэгдээд байна.
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн дөрвөн тохиолдол нь гэр бүлийн болон ойрын хавьтлын шинжилгээнээс коронавирус илэрчээ. Дорновь аймгийн Замын-Үүд суманд дөрвөн тохиолдол бүртгэгдсэн нь мөн ойрын хавьтал байв. Ингэснээр Сэлэнгэ аймагт 197, Дорноговь аймагт 25 тохиолдол болж байна” хэмээв.
Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинэ тохиолдол нэмэгдээгүй байна.
Сэтгэгдэл бичих