Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-01-18
-2°
-13°
Мягмар
2021-01-19
-10°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-1°
-9°
Баасан
2021-01-22
-1°
-12°
2021 оны 01 сарын 18, Даваа
Нүүрс тээврийн 5000 орчим жолоочийг PCR шинжилгээнд хамруулжээ

Нүүрс тээврийн 5000 орчим жолоочийг PCR шинжилгээнд хамруулжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-12-02 15:36:00
Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Гашуунсухайтын боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлж, тээврийн жолооч нарын халдваргүйжүүлэлт, хамгааллыг хангах ажлыг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын газар болон Хилийн Гашуунсухайт боомт тогтмол зохион байгуулж байна.  Одоогийн байдлаар нүүрс тээврийн 5000 орчим жолоочийг PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд коронавирусын халдвар илрээгүй, шинжилгээний хариу “100 хувь сөрөг” гарчээ. Мөн хил, гааль, авто тээврийн байцаагч нар болон гэрээт цагдаагийн бүрэлдэхүүннүүрс тээврийн хөдөлгөөнд цагийн зохицуулалт хийж, хяналт тавин ажиллаж буйг “Гашуунсухайт автозам” ХХК-иас мэдээлэв.  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар уртын тээвэрт өдөрт 1200-1500 машин хөдөлгөөнд оролцож буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт 1470 нүүрс тээврийн машин Гашуунсухайт боомтоор хил нэвтэрчээ. 
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-12-02 15:36:00

Сэтгэгдэл бичих