Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-01-18
-2°
-13°
Мягмар
2021-01-19
-10°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-1°
-9°
Баасан
2021-01-22
-1°
-12°
2021 оны 01 сарын 18, Даваа
14 мянга орчим татвар төлөгч цахим үйлчилгээ авчээ

14 мянга орчим татвар төлөгч цахим үйлчилгээ авчээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-12-02 14:20:00

 Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед Монголын татварын алба үйл ажиллагаагаа 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна.


Татварын Ерөнхий газраас татварын орлогын гүйцэтгэлийг 11 дүгээр сарын 30-ны байдлаар мэдээлэв. Тухайлбал, өнгөрсөн 24 цагийн байдлаар 7294 татвар төлөгчөөс 33 тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт оржээ.


Үүнд уул уурхайн салбар 29,6 тэрбум , банк санхүүгийн салбар 5,5 тэрбум, мэдээлэл, холбоо, сүлжээний салбар 0,6 тэрбум, цахилгаан, дулааны салбар 1,1 тэрбум, бусад салбараас 1,7 тэрбум төгрөгийн орлого төвлөрөв.


Гуравдугаар улирлын ААНОАТ-ын тайлангаа аж ахуйн нэгжүүд 100 хувь ирүүлжээ. Харин НӨАТ-ын 10 дугаар сарын тайлангийн ирц 81,8 хувьтай байна. ХХОАТ-ын тухай хуулийн дагуу Суутган -1 тайлангийн мэдээг 107,355 татвар төлөгч ирүүлжээ. 


Өнгөрсөн 24 цагийн байдлаар 13967 татвар төлөгч цахим үйлчилгээ авчээ. Шинээр татвар төлөгчөөр 3 аж ахуйн нэгж, 532 хувь хүн бүртгүүлж, 3133 хүсэлт ирүүлснээс 2674 хүсэлтийг нь шийдвэрлэв.  Лавлагаа тодорхойлолтыг 1045 хуулийн этгээд, 1960 иргэн авлаа


Утсаар зөвлөгөө өгөх 1800-1288 дугаарт ирсэн дуудлагын дагуу 1229 иргэнд зөвлөгөө өгчээ. 

 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-12-02 14:20:00

Сэтгэгдэл бичих