Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-01-28
-6°
-16°
Баасан
2021-01-29
-5°
-15°
Бямба
2021-01-30
-2°
-13°
Ням
2021-01-31
-5°
-14°
Даваа
2021-02-01
-6°
-19°
2021 оны 01 сарын 27, Лхагва
ЗАСГИЙН ГАЗАР: Иргэд, ААН-ийг дэмжсэн дараах ШИЙДВЭРИЙГ гаргалаа

ЗАСГИЙН ГАЗАР: Иргэд, ААН-ийг дэмжсэн дараах ШИЙДВЭРИЙГ гаргалаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-12-02 11:54:00

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2020.12.02) болж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор хэд хэдэн шийдвэр гаргалаа. 

Үүнд:

1. Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.

2. 2021.07.01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ. УИХ-д өргөн мэдүүлнэ.

3. Хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021.07.01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ.

4. "Ковид-19" цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийнэ.

5.

  • Халдвар гарсан аймгууд болон Улаанбаатар хот, ХӨСҮТ, тусгаарлах байрууд, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Эрээнцав, Цагааннуур, Шивээхүрэн, Гашуунсухайт боомт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Засгийн газрын Ажлын хэсэг ажиллаж байна. Дээрх газруудад мөн нэг сарын хугацаанд хөндлөнгийн хяналт шалгалт хийж эхэлжээ.
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар болов.
  • Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ирүүлсэн уулын ажлын төлөвлөгөө, тайланг геологи, уул уурхайн болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран хянаж, баталгаажуулах журам боловсруулан, батлан мөрдүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
  • Барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын ажлыг мэргэжлийн хяналтын байгууллага хариуцах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрэм, журмыг шинэчлэх санал боловсруулахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-12-02 11:54:00

Сэтгэгдэл бичих