УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын хоёр Байнгын хороо хуралдана. . Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Байнгын хороодоор өөр ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Их Хуралдай” танхимд:
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын найман гишүүн 2020.04.22-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019.12.02-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үндсэн хуулийн цэцийн 2020 оны есдүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан/;
- УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл;
- УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл;
- Ажлын хэсэг байгуулах тухай /МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий/.
2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх ХЭҮК-ийн илтгэл.
Сэтгэгдэл бичих