Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-01-18
-2°
-13°
Мягмар
2021-01-19
-10°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-1°
-9°
Баасан
2021-01-22
-1°
-12°
2021 оны 01 сарын 18, Даваа
ДЭМБ: COVID-ийн бүх тохиолдлын 50 хувь нь дөрвөн оронд байна

ДЭМБ: COVID-ийн бүх тохиолдлын 50 хувь нь дөрвөн оронд байна

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-11-29 14:07:02

Дэлхийд коронавирусийн тархалт жигд бус байгаа бөгөөд тохиолдлын бараг 50 хувь нь ердөө дөрвөн оронд тархсан байна. Харин нийт нас баралтын 70 хувь нь 10 улсад ногдож байгааг ДЭМБ байгууллага тэмдэглэснийг ТАСС агентлаг уламжилжээ.

 

ДЭМБ-ын мэдээнээс үзвэл, өвчлөгсдийн тоогоор эхний байруудад АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ орж байна. Тус байгууллагын арваннэгдүгээр сарын 27-ны өглөөний мэдээгээр коронавируст халдвараар дэлхийд 60,2 сая гаруй хүн өвчилж, 1 сая 420 мянга гаруй хүн нас барсан нь бүртгэгджээ.

 

АНУ-д 12,4 сая гаруй, Энэтхэгт 9,3 сая, Бразилд 6,1 сая, Орост 2,1 сая гаруй тохиолдол нотлогдсон байна.

 "Өвчлөлийн анхны тохиолдлын эх үүсвэрийг эрж хайх ажил Хятадын Ухань хотоос эхэлнэ" гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Адханом Гебрейесус өмнө нь мэдэгдсэн юм.

 

Б.Атар

 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-11-29 14:07:02

Сэтгэгдэл бичих