Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-01-18
-2°
-13°
Мягмар
2021-01-19
-10°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-1°
-9°
Баасан
2021-01-22
-1°
-12°
2021 оны 01 сарын 18, Даваа
Батцэнгэл, Ихтамир сумдад хатуу хөл хорио тогтоолоо

Батцэнгэл, Ихтамир сумдад хатуу хөл хорио тогтоолоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-28 23:00:49

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалын захирамжаар Батцэнгэл, Ихтамир сумдад хатуу хөл хорио тогтоолоо.

Тодруулбал, Ковид-19 цар тахлын халдварын тохиолдол Архангай аймгийн Батцэнгэл суманд батлагдсантай холбогдуулан Батцэнгэл, Ихтамир сумын хэмжээнд хатуу хөл хорио тогтоож, бүх төрлийн үйлчилгээний төв, хүнсний дэлгүүр, худалдааны төв, шатахуун түгээх станц, хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 11-р сарын 28-ны өдрийн 16:00 цагаас 2020 оны 12-р сарын 01-ний өдрийн 18:00 цаг хүртэл зогсоожээ.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг шуурхай олж тогтоон шинжилгээнд бүрэн хамруулж, тусгаарлах арга хэмжээ авч ажиллахыг Шуурхай удирдлагын багт үүрэг болгожээ.

Архангай аймгийн Батцэнгэл суманд нэг сэжигтэй тохиолдлын  түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан юм. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр Улаанбаатараас Архангай аймагт очсон иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан тул PCR шинжилгээ хийлгэхээр сорьцыг ХӨСҮТ рүү илгээгээд байгаа юм. PCR шинжилгээний хариу маргааш гарна. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-28 23:00:49

Сэтгэгдэл бичих