Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-01-18
-2°
-13°
Мягмар
2021-01-19
-10°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-1°
-9°
Баасан
2021-01-22
-1°
-12°
2021 оны 01 сарын 18, Даваа
Архангай аймгийн Батцэнгэл суманд хоёр хүн халдвар авсан нь батлагдлаа

Архангай аймгийн Батцэнгэл суманд хоёр хүн халдвар авсан нь батлагдлаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-28 22:59:35

Архангай аймгийн Батцэнгэл суманд Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэн очсон нэг иргэн нийслэлд батлагдсан халдварын тохиолдолтой нэгдүгээр хавьтал байсан тухай мэдээллийг аймгийн шуурхай штаб 11-р сарын 27-ны 12.50 цагт авчээ. Мэдээллийн дагуу аймгаас мэргэжлийн багийн бүрэлдэхүүн шуурхай бүлэг байгуулан тус суманд тандалт судалгаа хийжээ.

Түргэвчилсэн оношлуураар хоёр өрхийн есөн иргэнээс шинжилгээ авахад нэг хүний шинжилгээний хариу эерэг, найман хүнийх сөрөг гарсан байна. Шинжилгээний сорьцыг баталгаажуулах PCR  шинжилгээ хийлгэхээр ХӨСҮТ рүү дээж явуулсан байна. ХӨСҮТ-д хийсэн PCR шинжилгээгээр тухайн иргэн болон түүний хүүгийн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Ийнхүү Архангай манай аймагт халдварын хоёр тохиолдол батлагдсаныг тус аймгийн Онцгой комисс 22.00 цагийн орчимд иргэддээ мэдээллээ.

Мөн Ихтамир суманд тухайн иргэний нэгдүгээр хавьтлын гурван хүн байгаа бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар  Ихтамир, Батцэнгэл суманд 72 цагийн хугацаатай ТЭГ зогсолт хийхээр шийдвэрлэсэн байна.

Тухайн иргэний нэгдүгээр хавьтлын 52 хүнийг тусгаарласан бөгөөд хоёрдогч хавьтлын 102 иргэнийг гэрт нь хатуу хорионд оруулжээ.  Бусад 17 сум болон Цэцэрлэг хотын хувьд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг хэвээр үргэлжилж байна. Иймээс иргэддээ хандаж гэрээсээ гаралгүй, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг Аймгийн онцгой комиссоос анхаарууллаа. 

 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-28 22:59:35

Сэтгэгдэл бичих