Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-01-28
-6°
-16°
Баасан
2021-01-29
-5°
-15°
Бямба
2021-01-30
-2°
-13°
Ням
2021-01-31
-5°
-14°
Даваа
2021-02-01
-6°
-19°
2021 оны 01 сарын 27, Лхагва
Хилээр нэвтэрсэн 1042 тээврийн хэрэгсэл, 1076 жолоочид халдваргүйжүүлэлт хийжээ

Хилээр нэвтэрсэн 1042 тээврийн хэрэгсэл, 1076 жолоочид халдваргүйжүүлэлт хийжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-28 14:04:03

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

Улсын хилээр нэвтрэн орсон 1042 тээврийн хэрэгсэл, 1076 жолооч, хилээр гарсан 1029 тээврийн хэрэгсэл, 1075 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 315 чингэлэг, вагон, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 281 чингэлэг, вагон болон Сүхбаатар өртөөний 1250 м2 талбайд хийгдсэн ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавьжээ.

Улаанбаатар хотын гүний 15 гаалийн хяналтын бүсэд 27 аж ахуйн нэгжийн 1391.1 тн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүн хяналт, шалгалтад хамрагдаж, хилээс чөлөөлсөн байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-28 14:04:03

Сэтгэгдэл бичих