Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-01-28
-6°
-16°
Баасан
2021-01-29
-5°
-15°
Бямба
2021-01-30
-2°
-13°
Ням
2021-01-31
-5°
-14°
Даваа
2021-02-01
-6°
-19°
2021 оны 01 сарын 27, Лхагва
А.Амбасэлмаа: Анх халдвар бүртгэгдсэнээс хойш дөнгөж нэг нууц үе нь өнгөрч байна

А.Амбасэлмаа: Анх халдвар бүртгэгдсэнээс хойш дөнгөж нэг нууц үе нь өнгөрч байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-28 13:15:18

Монгол Улсад коронавирусийн дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш эхний 14 хоног өнгөрч байгаа бөгөөд цаашид халдварыг улсын хэмжээнд тараахгүйн тулд одоо авч буй арга хэмжээг сулруулахгүй байх нь зүйтэй гэдгийг ХӨСҮТ-ийн Тархалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 

Дотоодод халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын голомтыг тархаахгүй барих, хязгаарлах зорилгоор арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоогоод буй. 

Энэ хугацааг сунгах эсэх шийдвэрийг маргааш буюу ням гарагт гаргахаа мэдэгдсэн. Хөл хориог хэрхэх талаар яамд болон мэргэжлийн байгууллагын саналыг авч байгаа юм. 

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ энэ тал дээр ямар байр суурьтай байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хөл хориог сунгах үгүйг УОК шийднэ. Халдварын нөхцөл байдал амаргүй байна. Нууц үеийн хугацаа 14 хоног. 14 хоногт хавьтлыг илрүүлэх, олох шинжлэх, гинжин хэлхээгээр үргэлжлүүлэн шинжилж байна. Анх халдвар бүртгэгдсэнээс хойш дөнгөж нэг нууц үеийн хугацаа дуусаж байна. Гэтэл араас нь өвчлөлүүд бүртгэгдэж байна. 14 хоногийн нууц үеийн дараа хяналтын 14 хоногт хөл хөдөлгөөн хязгаарлагдмал, авч буй хариу арга хэмжээний эрчийг сулруулах ёстойг дэлхий дахин сургамж болгон хэлж байна. 

Иймээс нууц үеийн хугацаа, сүүлд бүртгэгдсэн тохиолдол, хяналтын 14 хоногоо тооцож, мэргэжлийнхээ дагуу саналаа өгнө. Өнөөдөр эрсдлийн үнэлгээ дахин хийнэ. Нийслэл болон аймгуудад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлуудыг орон нутгийнх нь байдлаар дахин үнэлгээ хийнэ. Халдварыг улсын хэмжээнд, нийт ард иргэдийнхээ дунд тараахгүйн тулд арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа, үүнийг сулруулахгүйгээр халдвараа барьж авах нь манай улсын зорилго. Тиймээс мэргэжлийн байгууллагын дүгнэлт, УОК-ын шийдвэрийг дагаж мөрдөхийг хүсье" гэлээ. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-28 13:15:18

Сэтгэгдэл бичих