Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Мягмар
2021-01-26
-14°
-21°
Лхагва
2021-01-27
-9°
-23°
Пүрэв
2021-01-28
-6°
-20°
Баасан
2021-01-29
-6°
-17°
Бямба
2021-01-30
-3°
-11°
2021 оны 01 сарын 25, Даваа
Жолооч, ТҮК-ийн ажилтнуудад 20 мянган амны хаалт бэлэглэв

Жолооч, ТҮК-ийн ажилтнуудад 20 мянган амны хаалт бэлэглэв

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-27 17:06:11

Монгол Улсын Засгийн газар, УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорионы дэглэм тогтоосон энэ цаг үед Нийслэл хотынхоо нийтийн тээврийн тасралтгүй үйл ажиллагааг ханган албан үүргээ гүйцэтгэж байгаа жолооч нар, мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн эрсдэл үүрэн ажиллаж байгаа ТҮК-ийн ажилчиддаа Соёлын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын нийт хамт олноос “Замын хөдөлгөөнд Соёлтой оролцъё” уриан дор нэгдэж, сэтгэлийн хандив болгон 20000 амны хаалтыг бэлэглэлээ.

Хандивыг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт хүлээлгэн өгч, дэлхийг хамарсан цар тахлын үед нийслэл хотынхоо ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэн цаг наргүй ажиллаж байгаа Улаанбаатар хотын удирдлагууд болон нийтийн тээврийн, Хот тохижилтын үйлчилгээний ажилтнуудад сэтгэлийн талархал илэрхийлэв. 

Эдгээр амны хаалтыг Хот тохижилтын газар, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний 21 байгууллага, нийтийн тээврийн 19 байгууллага, хяналтын төрийн бус байгууллага зэрэг 46 байгууллагын 3000 орчим ажилтанд хуваарилж өгсөн байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-27 17:06:11

Сэтгэгдэл бичих