Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-01-28
-6°
-16°
Баасан
2021-01-29
-5°
-15°
Бямба
2021-01-30
-2°
-13°
Ням
2021-01-31
-5°
-14°
Даваа
2021-02-01
-6°
-19°
2021 оны 01 сарын 27, Лхагва
З.Мэндсайхан: 80 орчим компани гааль болон НӨАТ-ын 39 тэрбум төгрөгөөс чөлөөлөгдөнө

З.Мэндсайхан: 80 орчим компани гааль болон НӨАТ-ын 39 тэрбум төгрөгөөс чөлөөлөгдөнө

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2 цагийн өмнө

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталснаар 2021 оны тавдугаар сар хүртэл 80 орчим компани гааль болон НӨАТ-ын 39 тэрбум төгрөгөөс чөлөөлөгдөнө гэдгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэллээ.

Хуулийн төсөлд цар тахлын үед хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, малын тэжээл, хүнсний улаан буудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортын гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг тусгасан.

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа хэдий ч ийнхүү татвараас чөлөөлснөөр иргэдэд очих үнэ тогтвортой, улмаар буурах ёстой гэдгийг анхааруулж байв.

Салбарын сайд хэрэв төслийг баталсан тохиолдолд компаниудтай хамтран ажиллах гэрээ хийж, шахаж ажиллана гэдгийг хэлсэн юм.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих