Дэлхийн 187 улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг. 2020 онд дэлхий даяараа “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт Яг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе” уриатайгаар хүчирхийллийн эсрэг аяныг өрнүүлж байгаа юм.
Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын төлөөг энэхүү аяныг ХХААХҮЯ-ны хамт олон дэмжиж, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хамтдаа дуу хоолойгоо нэгтгэж байна. Хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал.
Сэтгэгдэл бичих