Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-01-28
-6°
-16°
Баасан
2021-01-29
-5°
-15°
Бямба
2021-01-30
-2°
-13°
Ням
2021-01-31
-5°
-14°
Даваа
2021-02-01
-6°
-19°
2021 оны 01 сарын 27, Лхагва
Орон нутаг руу явах иргэдэд шинжилгээ хийх 20 цэг

Орон нутаг руу явах иргэдэд шинжилгээ хийх 20 цэг

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Өчигдөр

Орон нутагт оршин суух хаягтай иргэдийг нутаг руу нь буцаах ажлыг арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулах болсныг УОК-оос мэдээллээ. 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал: Орон нутаг руу буцах иргэдээс шинжилгээ авах 20 цэгийг зохион байгуулаад байна. 

Өөрийн байгаа дүүрэг, хорооны хаягийг 119.mn сайтад оруулахад хаана очиж шинжилгээ өгөх хаягийн мэдээлэл гарч ирнэ. 

PCR шинжилгээний хариу 6-8 цагийн дараа гарна. Хариуг 119.mn сайтад гарна. Явахаасаа 48 цагийн өмнө өгөх ёстой. Хариугаа авчихаад удах юм бол шинжилгээний хариунд өөрчлөлт гарч болзошгүй гэж үзэж байгаа. 

Шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дараа орон нутагтаа очсон байх ёстой. 

Унаанд суухдаа шинжилгээний хариу, QR кодоо биедээ авч явна. Орон нутагтаа очоод 14 хоног гэрийн тусгаарлалтад байх шаардлага тавьж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ сахина. 14 хоногийн дараа дахин шинжилгээ өгнө гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Гэрийн тусгаарлалтад байх хугацаанд халуурах, ханиах шинж тэмдэг илэрвэл тухайн орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой гэдгийг анхааруулж байна. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Өчигдөр

Сэтгэгдэл бичих