Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-01-28
-6°
-16°
Баасан
2021-01-29
-5°
-15°
Бямба
2021-01-30
-2°
-13°
Ням
2021-01-31
-5°
-14°
Даваа
2021-02-01
-6°
-19°
2021 оны 01 сарын 27, Лхагва
Орхон аймагт нэмж бүртгэгдсэн дөрвөн тохиолдлын гурав нь нэг гэр бүлийнх байжээ

Орхон аймагт нэмж бүртгэгдсэн дөрвөн тохиолдлын гурав нь нэг гэр бүлийнх байжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Өчигдөр

Орхон аймгийн БОЭТ-ийн вируслогийн лабораторит өчигдөр PCR 157 сорьц шинжлүүлэхэд 153 нь сөрөг, дөрөв нь эерэг гарчээ. Ингэснээр тус аймагт “Ковид-19”-ийн халдварын тохиолдол 21 боллоо.

Нэмж батлагдсан дөрвөн тохиолдлын гурав нь том хүн, нэг нь есөн настай хүүхэд байна. Тэдгээрийн гурав нь нэг гэр бүл юм. Эдгээр иргэн тусгаарлалтад орсноос хойш найм дахь хоногтоо буюу хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна.

Дөрвүүлээ ажиглалт, тусгаарлалтын хяналтанд байсан бөгөөд өнөөдөр ХӨСҮТ рүү шилжүүлсэн гэнэ. Дээрх тохиолдлуудын ойрын болон дам хавьтагчдыг бүрэн хяналтад авсан гэдгийг Орхон амйгийн онцгой комиссоос мэдээллээ.

Мөн гэрийн тусгаарлалтад байгаа 290 хүүхдээс давтан шинжилгээг “PCR”-р шинжлэхэд бүгд сөрөг гарсан.

Орхон аймаг энэ сарын 11-нээс хойш ХӨСҮТ болон БОЭТ-д нийт 1422 сорьцыг “PCR”-р шинжилсэн байна. Өөрөөр хэлбэл, 1422-оос 1401 нь сөрөг 21 нь эерэг гараад байна. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн Онцгой комисс нийт амынхаа 15 хувь буюу 16041 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулсны 1401 буюу 21 нь эерэг тохиолдол байна. Хөл хорио дэглэмийг орон нутгийн хэмжээнд бариулж, хүнс болоод эмийн түгээлт хэвийн үргэлжилж байна.


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Өчигдөр

Сэтгэгдэл бичих