Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-01-18
-2°
-13°
Мягмар
2021-01-19
-10°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-1°
-9°
Баасан
2021-01-22
-1°
-12°
2021 оны 01 сарын 18, Даваа
Хилийн чанад дахь монгол эрдэмтэдтэй цахим хурал хийлээ

Хилийн чанад дахь монгол эрдэмтэдтэй цахим хурал хийлээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-25 16:57:44

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Хилийн чанадад ажиллаж байгаа эрдэмтэдтэй цахим хурал хийлээ.

Цахим хурлаар “КОВИД-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа ажил, бусад улс орнуудын хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө, стратегийн талаар мэдээлэл солилцлоо. Улсын онцгой комисс Дотоод, Гадаадын эрдэмтдийнхээ санал, дүгнэлтийг байнга сонсон ажиллаж байна. Энэ удаагийн цахим хуралд Япон, Солонгос, Австрали, АНУ, Тайвань зэрэг хилийн чанадад ажиллаж байгаа эрдэмтдийн төлөөлөлтэй, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө, бодлогын талаар ярилцлаа.

Хуралд, Оном сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар, Анагаах ухааны доктор, профессор, Халдварт өвчин судлаач, хүний их эмч Я.Дагвадорж, Биологийн ухааны доктор, молекул биологич, Э.Анир, Биологийн ухааны доктор, эм судлаач, Б.Дэлгэрбат, Анагаах ухааны магистр, Халдварт өвчин судлаач, хүний их эмч Ж.Ганболор болон бусад эрдэмтэн, судлаач нартай мэдээлэл солилцож, тэдний санал дүгнэлтийг сонслоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-25 16:57:44

Сэтгэгдэл бичих