Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Р.Мшвидобазе Европын хошой аварга болов

Р.Мшвидобазе Европын хошой аварга болов

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-11-21 22:45:29
Чехийн нийслэл Прагад жүдогийн Европын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн аваргын төлөө дэлхийн аваргын мөнгөн медальт, Европын аварга, ОХУ-ын Р.Мшвидобазе нутаг нэгт Я.Абулазетэй хүч үзэн илүүрхжээ. Хүрэл медалийг Испанийн Ф.Гарригос, Бельгийн Й.Ферстрэтен нар хүртсэн аж. Р.Мшвидобазе тивийнхээ аваргын тэмцээнд 2017 онд түрүүлж байсан юм.

66 кг-д дэлхийн болон Европын аваргын мөнгө, хүрэл медальт, Азербайжаны О.Сафаров түрүүлж, дэлхийн болон Европын аваргын хүрэл медальт, Израилийн Т.Фликер үзүүрлэн, дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, Молдавын Д.Виеру, Францын К.Ле Блуш нар хүрэл медаль зүүжээ.

73 кг-д урд нь гавьтай амжилт үзүүлж байгаагүй молдав залуу аваргалсан нь В.Стерпу. Тэрээр шигшээд олимпын алт, хүрэл медальт, Гүржийн Л.Шавдатуашвилиг буулган авсан юм. Олимпын мөнгөн медальт, Европын аварга, Азербайжаны Р.Оружев, Европын наадмын аварга, тивийн аваргын хошой хүрэлтэй, Шведийн Т.Масиас нар медалийн тавцангийн гуравдугаарт зогсов.

81 кг-ын аваргын төлөөх барилдаанд Европын наадмын мөнгө, тивийн аваргын хүрэл медальт, Болгарын И.Ивановыг Гүржийн Т.Григалашвили илүүрхэж, дэлхийн болон Европын аваргын хүрэл медальт, Гүржийн Л.Майсуразе, дэлхийн аваргын мөнгөн медальт, Европын наадмын аварга, Германы М.Кассе нар хүрэл медаль хүртсэн байна.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-11-21 22:45:29

Сэтгэгдэл бичих