Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Кюшюү башё: Озэки Такакэйшёо ганцаараа тэргүүлж байна

Кюшюү башё: Озэки Такакэйшёо ганцаараа тэргүүлж байна

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-11-21 22:35:34
Кюшюү башёгийн 13 дахь өдрийн үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татсан, хамгийн оргил барилдаан озэки Такакэйшёо, маэгашира Шиманоуми нарын хооронд боллоо. Тэд ижилхэн 11 даваа, нэг унаатай байсан ба энэ удаа озэки ошидашигаар ялснаар тэмцээнийг ганцаараа хошуучилж эхлэв.

Харин монгол бөхчүүдийн хувьд Чёошёома Г.Мөнхсайхан Энхог, Тамаваши Б.Мөнх-Оргил Кагаякиг, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Рюүдэнг тус тус ошитаошигоор, Ичиножо А.Ичинноров Котоэког уватэдашнагэгээр ялжээ. Комүсүби Тэрүнофүжи 11 даваа, хоёр унаатай, Чёошёома, Хоошёорюү, Тамаваши нар долоон даваа, зургаан унаатай, Ичиножо тэднээс нэг даваа дутуу явна.

Өнөөдөр Чёошёома жюүрёо Ишиуратай, Ичиножо болгар Аойяматай, Тамаваши Чиёнокунитай, Хоошёорюү Миёгирюүтэй, Тэрүнофүжи Шиманоумитэй таарчээ. Мөн тэргүүлэгч озэки Такакэйшёо сэкивакэ Митакэумитэй хүч үзнэ.

Эзэн хааны цомын төлөөх ширүүн өрсөлдөөн 12 даваа, нэг унаатай озэки Такакэйшёо, түүнээс нэг даваа дутуу маэгашира Шиманоуми, комүсүби Тэрүнофүжи нарын хооронд болно.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-11-21 22:35:34

Сэтгэгдэл бичих