Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
ЭМЯ: Хөл хорио тогтоосны үр дүнд халдварын тархалт гайгүй байна

ЭМЯ: Хөл хорио тогтоосны үр дүнд халдварын тархалт гайгүй байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-21 14:32:49

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хөл хорионы дэглэм ач холбогдлоо өгч байгаа тухай хэллээ.

Тэрбээр "ХӨСҮТ-д одоогоор 234 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Бид голомтод хөл хорионы арга хэмжээ авсны үр дүнд халдварын тархалт гайгүй байна.

Тухайлбал, урьд шөнө батлагдсан 2-3 тохиолдол оюутан, сурагч байгаа юм. Хэрэв бид хөл хорионы арга хэмжээ аваагүй байсан бол их, дээд сургуулийн орчинд өвчлөл тархах эрсдэл өндөр байх байсан: Мөн өвчтөнүүдэд ДЭМБ-ын удирдамжийн дагуу эмчилгээ хийж байгаа. Үр дүн нь ч гарч байна.

Бид коронавируст халдвараар батлагдсан тохиолдлуудад эхний үед вирусийн эсрэг дөрвөн төрлийн эм хэрэглэж буй бөгөөд одоогоор уламжлалт өвөрмөц эм тан хэрэглээгүй.

Мөн дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэж байгаа бөгөөд хүндэрсэн хүмүүст мэдээж антибиотик хэрэглэж байна" гэлээ. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-21 14:32:49

Сэтгэгдэл бичих