Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
С.Батжаргал: Эрдэнэт үйлдвэрийн 901 ажилтанд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан

С.Батжаргал: Эрдэнэт үйлдвэрийн 901 ажилтанд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-21 13:09:36

Орхон аймгийн Онцгой Комисс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 2020 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар тус аймагт коронавирусийн халдвартай болох нь батлагдсан нийт 16 тохиолдол бүртгэгдээд байна.

Нэмж бүртгэгдсэн гурван тохиолдол бүгд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан учир тусгаарлагдсан байсан гэдгийг аймгийн Засаг дарга С.Батжаргал хэллээ.

Тэрбээр “Батлагдсан бүх иргэдийг ХӨСҮТ-д шилжүүлсэн. Нийт 4582 сорьцонд шинжилгээ хийсэн. Аймгийн хэмжээнд нийт зургаан ажиглах тусгаарлах байранд 142 хүнийг тусгаарласан. Тусгаарлалтын байранд нийт 34 албан хаагч ажиллаж байна. 248 хүүхэд гэрийн хяналтад байна.

Одоогоор Эрдэнэт Үйлдвэрийн 901 ажилтанд шинжилгээ хийсэн бөгөөд бүгд сөрөг гарсан. Бүх ажилчдыг бүрэн шинжилгээнд хамруулж дуусгахаар ажиллаж байна. Тань руу аймгийн Онцгой Комиссоос утсаар мэдээлэл өгч шинжилгээнд хамрагдахыг хэлээгүй л бол та түр цэгт шинжилгээ өгөхөөр ирж өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.

Хүнсний дэлгүүр онлайн худалдан авалт хийдэг болно. Маргаашнаас бүх дэлгүүрүүдэд худалдан авалт хийгдэхгүй. Зөвхөн 57 ААН-ээр дамжуулан цахим худалдан авалт хийгдэнэ. Түгээлтэд 80 тээврийн хэрэгсэл ажиллана” гэлээ. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-21 13:09:36

Сэтгэгдэл бичих