Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Дэлхийн хамгийн үнэтэй амны хаалт

Дэлхийн хамгийн үнэтэй амны хаалт

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-11-21 12:55:40

Дэлхийн хамгийн үнэтэй амны хаалт нийгмийн сүлжээнд тавигджээ. Энэ нь 18 каратын 250 грамм алтаар хийж, нийт 210 карат орчим жинтэй 3608 ширхэг жинхэнэ хар болон цагаан бриллиант шигтгэсэн амны хаалт юм. Энэхүү амны хаалтын үнэ нь 1,5 сая ам.доллар гэнэ.

 Амны хаалтыг Лос-Анжелес хотод амьдардаг нэгэн хятад бизнесмэний захиалгаар Израилийн зоос-гоёлын “Yvel” компанид хийжээ. Захиалагч нь нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд гэхдээ тэрээр элдэв эд өлгийн зүйл цуглуулагч гэдэг нь тодорхой ажээ. Түүнчлэн уг амны хаалт нь хамгаалалтын өндөр түвшинг хангаж, вирусийн өчүүхэн төдий ч бөөмсийг нэвтрүүлэх ёсгүй гэдэг шаардлагатай байсан учир энэхүү амны хаалт шаардлагад бүрэн нийцэж байгаа гэнэ.

 Захиалагч нь өөрийнх нь эртний үйлчлүүлэгч гэдгийг компанийг үүсгэн байгуулагчдын нэг Исаак Леви дурджээ. Түүний хэлснээр,  бизнесч их дуулиан шуугиан дэгдээх захиалга хийлгэхийг хүссэн учир Леви захиалгыг гүйцэтгэхийн тулд 25 шилдэг мастер, засалчийг хөлслөсөн байна. Амны хаалтыг бүтээх ажил гурван сарын турш үргэлжилжээ.


Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-11-21 12:55:40

Сэтгэгдэл бичих