Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Б.Азжаргал: Дархан, Хонгор, Шарын гол суманд хатуу хөл хорио тогтооно

Б.Азжаргал: Дархан, Хонгор, Шарын гол суманд хатуу хөл хорио тогтооно

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-21 12:33:39

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээлж байна.  

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал: Аймгийн хэмжээнд 0 зогсолтыг зогсоосон ч 12 дугаар сарын 1 хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар манай аймагт 16 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Эдгээр 16 иргэнтэй холбоотой ойрын хавьтлын иргэдийг тусгаарлах байранд байрлуулж байгаа. Тусгаарлах байранд ямар иргэд байх уу гэрийн хорионд ямар иргэд байх асуудлыг хэлэлцэж байгаа. Гэрээр тусгаарлагдсан дам хавьтлын 820 иргэн бий. Хөл хорио ямар үр дүнтэй гэдгийг бид бүгд мэдэж байна. Энэ сарын 16-нд анхны тохиолдол бүртгэгдэхэд түүний эхний хавьтал 68 хүн байсан бол түүний дараа хөл хорио тогтооход 19-нд бүртгэгдсэн хоёр дахь тохиолдлын ойрын хавьтал багассан. 

Цаашид ямар арга хэмжээ авах вэ гэвэл Дархан сум, Шарын гол сум, Хонгор сумын төвүүдэд нэг иргэн нэг айл гэсэн зарчмаар бүх иргэдийг шинжилгээнд хамруулна. Эдгээр гурван суманд хатуу хөл хорио тогтооно. Аймгийн төвөөс иргэдийг тус сумдад руу нэвтрүүлэхгүйДархан хотод 0 зогсолт хийсэн хугацаанд иргэдэд хүнс, түлээ түлш хүргэлтийг тасралтгүй хүргэсэн. Хүнсний хүргэлтийн хамгийн чухал хэсэг нь мах хүргэлт байсан. Нийтдээ 36.5 тонн махыг өнгөрсөн гурван хоногийн хугацаанд хүргэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл: Манай Эрүүл мэндийн байгууллага нийтдээ 16 мянган хүнд шинжилгээ хийгээд байна. Үүнээс 16 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Манай аймагт ХӨСҮТ-ийн өргөтгөсөн баг ирж ажиллаж байна. Нэг иргэн нэг айл гэсэн зармаар иргэдийг шинжилгээнд хамруулж байна. Дарханчууддаа хандан хэлэхэд тайвшрах болоогүй. Аймгийн хэмжээнд хоёр кластераар дамжсан халдвар тархсан. Төмөр зам дагасан болон хувь хүнээс тархсан халдвар. Иймээс зайлшгүй бус тохиолдолд гадаа гарахгүй байх хувийн ариун цэврээ сайтар сахихыг зөвлөж байна. Өнгөрсөн шөнө 90 шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. 


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-21 12:33:39

Сэтгэгдэл бичих