Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Дональд Трампын том хүү коронавирусийн халдвар авчээ

Дональд Трампын том хүү коронавирусийн халдвар авчээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-11-21 12:16:03

АНУ-ын ерөнхийлөгчийн ууган хүү коронавирусийн халдвар авч шинжилгээний хариу нь эерэг гарчээ. Төлөөлөгчийнх нь хэлнийг иш татан CBS сувгаар ингэж мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, төрийн тэргүүний хүү долоо хоногийн эхээр шинжилгээ өгч, түүнээс хойш тусгаарлалтад байгаа ажээ. “Одоог хүртэл түүнд өвчний шинж тэмдэг огт байхгүй байгаа бөгөөд тэрээр эмч нарын өгсөн бүхий л зөвлөмжийг мөрдөж байгаа” гэж төлөөлөгч нь онцлон тэмдэглэсэн байна.

Ерөнхийлөгч Трамп халдвар авсан нь аравдугаар сарын 2-нд тодорхой болсон юм. Түүний гэргий Меланиягийн шинжилгээ ч мөн эерэг гарсан билээ. Хэдэн өдрийн дараа ерөнхийлөгчөөс халдварын эсрэг биетүүд илэрсэн байна. 

"Би коронавирусээр өвчилж эдгэрээд, дархлаатай боллоо" гэж Америкийн удирдагч аравдугаар сарын 11-нд хэлсэн юм. Мөн Трампын бага хүү Бэррон коронавирусээр өвчилж эдгэрсэн нь сүүлд тодорхой болсон бөгөөд тэрээр ямар ч шинж тэмдэггүйгээр өвчилсөн байна.


Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-11-21 12:16:03

Сэтгэгдэл бичих