Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Гараа угаасны дараа ариутгагч яагаад хэрэглэж болохгүй вэ?

Гараа угаасны дараа ариутгагч яагаад хэрэглэж болохгүй вэ?

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-11-20 13:15:08

"Гараа савандаж угаасны дараа дахин ариутгах нь эрүүл мэндэд аюултай байж болох юм" гэж анагаахын шинжлэх ухааны доктор Ольга Ершова мэдэгджээ. “Российская газета” сонинд ингэж бичсэн байна.

 Тэрээр "Гарын ариун цэвэр нь түүнийг ариутгах биш, харин хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэж, микробын тоо хэмжээг аюулгүй болгох явдал юм" гэж онцлон тэмдэглэжээ.

"Цар тахалтай холбогдуулан олон хүн ариутгагч бодисыг хамаагүй хэрэглэж, заримдаа гараа савандаж угаасны дараа ч түүнийг хэрэглэж байна. Энэ үйлдийг байнга хийдэг эмнэлгийн ажилтнууд хавьтлын дерматиттай болж улмаар үр дагавар нь ноцтой болсноор эмч юмуу сувилагч нар заримдаа ажлаасаа халагдахад хүрдэг" гэж Ершова хэлсэн байна.

Учир нь саван, ариутгагч хоёрыг зэрэг хэрэглэх нь арьсны тослогийн давхаргад сөргөөр нөлөөлж, ус нь энэхүү тослогийг байхгүй болгодог" гэж эмч тайлбарлажээ. Тиймээс гараа угааж, спиртэн суурьтай уусмалаар ариутгасан хүмүүст арьс  хорсох мэдрэмж төрдөг нь таагүй дохио юм.

 Яваандаа ингэж хорсох нь тэсэхийн аргагүй болж улмаар гараа аритутгахаа больж, байнга угаах нь асуудлыг улам хүндрүүлнэ. Учир нь гэмтсэн тослогийн давхарга байхгүй болсоор байдаг аж. 

 Ийм үр дагавраас зайлсхийхийн тулд саван, ариутгагч хэрэгслийг тус тусад нь хэрэглэж, гараа угаах хэрэгтэй болвол ариутгалын бодис хэрэглэхгүй байх хэрэгтэй. Эсвэл ариутгалын бодис хэрэглэсэн бол гараа угаахгүй байхыг зөвлөж байна. 



Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-11-20 13:15:08

Сэтгэгдэл бичих