Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 29, Ням
Африкт COVID-19 халдвар авсан хүний тоо 2 саяыг давлаа

Африкт COVID-19 халдвар авсан хүний тоо 2 саяыг давлаа

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-11-20 10:13:44

Африкт коронавирусийн халдвар авсан хүний тоо 2 саяыг давсан байна. Мэргэжилтнүүд Африкт цар тахлын хоёр дахь давалгаа эхэлж магадгүй нөхцөл байдал бий болоод байгааг анхаарууллаа. Гэхдээ бусад тив, бүс нутагтай харьцуулахад Африкт цар тахлын тархац эрс бага байгаа юм.

Африкийн нийт 19 оронд коронавируст халдварын тоо нэмэгдэж эхлээд байгааг ДЭМБ-ын Африкийн бүсийн  захирал Матшидисо Моэти анхааруулсан байна. Цар тахлын хоёр дахь давалгаанд өртөж болзошгүй байгаа орнуудын жагсаалтад Гана, Кени, Ангол болон Алжир багтаж байна. Моэти Африкийн зарим оронд коронавируст халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаагийн гол шалтгаан олон нийтийг хамарсан уулзалт, цуглаан гэдгийг анхааруулсан байна. 



 Дэлхий даяар коронавирусийн нийт халдвар болон нас баралтын 4 хүрэхгүй хувь нь Африкт оногдож буй юм. Гэхдээ тус тивд цар тахлын хоёр давалгаа эхэлж, нөхцөл байдал дордож магадгүй эрсдэл хэвээр байгааг албаныхан анхааруулсан байна.



Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-11-20 10:13:44

Сэтгэгдэл бичих