Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
П.Анужин: Авч байгаа арга хэмжээ, амьдрал дээр хэрэгжихгүй байна

П.Анужин: Авч байгаа арга хэмжээ, амьдрал дээр хэрэгжихгүй байна

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-11-19 16:19:24

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн П.Анужин “УИХ-ын хийх ёстой ажил нь асуулт хариулт юм уу? Бид даруйхан хуралдаад банктай холбоотой, иргэдийн зээлийн асуудлыг шийдвэрлэж яагаад болохгүй байгаа юм бэ? Өглөө, орой яв гээд түгжрэл үүсгэлээ. Өглөө хүнсээ цуглуулдаг хүн байхгүй. Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэх ажил дутагдаад байна. Авч байгаа арга хэмжээ, амьдрал дээр хэрэгжихгүй байна. 

Сонгинохайрхан дүүрэгт олон асуудал гарч байна. Нөөцийн махыг 18 килограммаар зарж байна. Өдрийн талхны мөнгөө яая гэж байгаа иргэд яаж энэ махыг авах юм бэ? Ургамлын тос өндөгний үнэ Сонгинохайрхан дүүрэгт өсчихсөн байгааг мэдэж байна уу? Эрүүл мэндийн төвүүдэд маск алга” гэлээ.

Шадар сайд Я.Содбаатар “Үнийн өсөлтийг хязгаарлах чиглэлд хяналтын байгууллагууд ажиллаж байна. Өсөлт гарч байгаа байгууллагуудын асуудлыг хүнсний хангамжийн шуурхай штаб дээр авч хэлэлцэж байгаа.

Сонгинохайрхан дүүрэгт ажиллана. Цар тахлын голомтоо хумихын тулд хөдөлгөөний эрчимжилтийг 90 хувь бууруулах шаардлагатай учир замын хөдөлгөөнд зохицуулалт хийсэн” гэв. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-11-19 16:19:24

Сэтгэгдэл бичих