Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Сонгуулийн дүн эцэслэн гартал Байдентай хамтран ажиллахаас татгалзжээ

Сонгуулийн дүн эцэслэн гартал Байдентай хамтран ажиллахаас татгалзжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-11-19 12:03:22

АНУ-ын Эрүүл мэндийн сайд Алекс Азар ерөнхийлөгчийн албан тушаалд ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдентай сонгуулийн дүн эцэслэн гарах хүртэл хамтран ажиллахаас татгалзжээ. Телевизийн CNN сувгаар ингэж мэдээлсэн байна.

 "АНУ-ын нийтийн албадын газар (GSA) Байдены ялсныг хүлээн зөвшөөрсний дараа л хамтран ажиллах боломжтой юм" гэж Азар тайлбарлажээ. “GSA-г шийдвэр гаргасны дараа л бид мэргэжлийн хамтын ажиллагаа, төлөвлөлтөд бүрэн шилжинэ гэдгээ тун тодорхой ойлгуулсан билээ” гэж тэрээр мэдэгдсэн байна.

 Байден төрийн тэргүүний хувиар тангараг өргөхөөсөө өмнө бүх нийтээр амны хаалт зүүх горим тогтоохыг бүх муж улсын захирагч нараас шаардсан юм. Амны хаалт зүүх нь эх оронч үзэл, иргэдийн бие биедээ тавих анхааарал халамжийн илрэл гэж тэрээр онцлон тэмдэглэжээ.

 АНУ-ын ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден сонгогчдын төлөөлдөгчдийн 270 санал авах ёстойгоос, 290 санал авсанаа арваннэгдүгээр сарын 7-нд зарласан билээ. Ийнхүү тэрээр ялах болзлоо хангаснаар өөрийгөө АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж зарласан юм. Харин Трамп сонгууль эцэслэн дуусаагүй, тиймээс дүнгийн талаар шүүхэд давж заалдана гэж мэдэгджээ.

 


Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-11-19 12:03:22

Сэтгэгдэл бичих