Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 03, Пүрэв
D аминдэмийг хамаагүй хэрэглэх нь илүү эрсдэлтэй

D аминдэмийг хамаагүй хэрэглэх нь илүү эрсдэлтэй

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-11-19 11:52:53

"D аминдэмийг хамаагүй хэрэглэх нь эрүүл мэндийн асуудалд хүргэж болох юм" гэж Оросын гавьяат эмч, Vrachu.ru сервисийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Михаил Каган сэрэмжлүүлсэн байна. Өнөөдөр олон хүн уг аминдэмийг коронавирусээс урьдчилан сэргийлэх хэрэгсэл болгон хэрэглэж байгаа юм гэж “Российский газета” сонинд бичжээ.

 "D аминдэмийн хомсдол COVID-19 хүндрэхэд хүргэдэг гэсэн мэдээлэл сүүлийн үед их гарснаар эмийн сангуудад уг бэлдмэлийн эрэлт ихэссэн юм" гэж Каган хэлсэн байна.

 Амьсгалын замын хурц өвчин, тухайлбал ханиад томуугийн үед ч D аминдэмийн үр дүнг судлаж үзсэнийг эмч тайлбарлажээ. Ийнхүү аминдэмийг тогтмол хэрэглэхэд ялангуяа өмнө нь ийм өвчнөөр өвчилж байсан хүмүүсийн өвчлөх эрсдэл буурдаг нь тодорхой болсон байна.

 “Гэсэн ч ханиад томууны үед өвчний хүнд тохиолдлоос урьдчилан сэргийлэх үүднээс D аминдэм тустай гэдэг нь нотлогдоогүй” гэж тэрээр онцлон тэмдэглэжээ.

 Коронавирус нь амьсгалын замын хурц өвчлөлийн бүлэгт хамаардаг бөгөөд D аминдэмийн хэмжээ болон өвчлөл хүнд явцтай байх эрсдэл хоорондоо холбоотой хэмээн үздэг гэж шинжээч тодруулан тайлбарласан байна. Гэвч COVID-19-өөс урьдчилан сэргийлэх юмуу эмчлэх зорилгоор D аминдэмийг хэрэглэх нь үр дүнтэйг баталсан юмуу няцаасан нийтлэл одоогоор байхгүй байгаа ажээ.

 Бие махбодь дахь D аминдэмийн хэмжээ болон уух үеийн тунд хяналт тавихгүйгээр уг бэлдмэлийг хэрэглэж, өөрөө өөрийгөө эмчлэхгүй байхыг зөвлөж байна.

 Хүний бие дэхь D аминдэмийн хомсдол нь COVID-19-өөс илүү хүнд явцтай байх шалтгаан болж болно гэсэн дүгнэлтийг Британийн эмч нар өмнө нь хийжээ.  Тэдний хэлснээр, хүмүүст D аминдэмийн улирлын хомсдол илүүтэй илэрч байгаа бүс нутгуудад өвчин хүнд явцтай байх тохиолдол илүү бүртгэгддэг байна.

 


Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-11-19 11:52:53

Сэтгэгдэл бичих