Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Америкчууд Трампыг сонгуульд ялагдсанаа даруй хүлээхийг зөвлөжээ

Америкчууд Трампыг сонгуульд ялагдсанаа даруй хүлээхийг зөвлөжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-11-18 12:28:18

"АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны сонгуульд ялагдсанаа нэн даруй хүлээн зөвшөөрөх ёстой" гэж иргэдийн бараг тал нь (46 хувь) үзэж байна. “Politico” сонины газар болон “Morning Consult” компаниас явуулсан санал асуулгын дүн үүнийг харуулж байна.

 Уг санал асуулгаас үзвэл, одоогийн төрийн тэргүүн сонгуулийн явцад луйвар будлиан гарсан гэх мэдэгдлээ эцсийн бүлэгт нотлож чадахгүй бол, бууж өгөх ёстой гэж америкчуудын 32 хувь нь үзэж байгаа ажээ. Ийм бодолтой байгаагаа ардчилсан намынхны 21 хувь, бие даасан сонгогчдын 34 хувь, бүгд найрамдах намынхны 45 хувь илэрхийлсэн байна.

 Гэхдээ санал асуулгад оролцогчдын 12 хувь нь Трампыг өөрийн өрсөлдөгч Жо Байденд огт бууж өгч болохгүй хэмээн зөвлөжээ. Үүнийг дэмжиж байгаа хүмүүсийн дунд ардчилсан намынхан 3 хувь, бие даагчид 8 хувь, бүгд найрамдахчууд 27 хувь байгаа аж.

 Трамп сонгуульд өөрийгөө ялсан гэдгийг арваннэгдүгээр сарын 16-нд твиттерээр хоёр ч удаа зарласан юм.

 


Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-11-18 12:28:18

Сэтгэгдэл бичих