Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 03, Пүрэв
Иргэдийн зээл, эргэн төлөлттэй холбоотой асуудлыг Түр хорооны хуралдаанд танилцуулна

Иргэдийн зээл, эргэн төлөлттэй холбоотой асуудлыг Түр хорооны хуралдаанд танилцуулна

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-11-18 12:01:49

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хангах Түр хорооны хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар дараах гурван асуудалтай холбоотой мэдээлэл сонсохоор болсон байна.

Түр хорооны хуралдаанд танилцуулах мэдээлэл:

  • Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт, Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдал болон Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Янгугийн Содбаатар хийнэ.
  • Монгол Улсын Засгийн Газраас цар тахлын өвчлөл гарсан үед авч хэрэгжүүлж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ танилцуулна
  • Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед Иргэд, олон нийтээс УИХ-ын гишүүдэд хандаж байгаа нэг чухал асуудал бол Банкны зээл, түүний эргэн төлөлттэй холбоотой асуудал байна. Энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулна.
Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-11-18 12:01:49

Сэтгэгдэл бичих