Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 03, Пүрэв
ЗГ: Өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг өгөх Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэнгүй

ЗГ: Өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг өгөх Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэнгүй

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-11-18 10:55:56

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцэхээс гадна хөл хориотой холбоотойгоор  иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эдийн засгийн эрсдэлээс хамгаалах талаарх эдийн засгийн бодлогын шийдвэрүүдийг гаргана гэсэн хүлээлт байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монголбанкны удирдлага болон холбогдох бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өгсөн.

Арилжааны банкуудад Монголбанкнаас олгох зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах замаар зээл, зээлийн хүүг багасгах боломж бий. Түүнчлэн өмнөх туршлагадаа үндэслэн ипотекийн зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авахад бэлэн байна. Энэ зорилгоор Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлыг ойрын үед хуралдуулахаар төлөвлөж байгааг Монголбанкны ерөнхийлөгч уулзалтын үеэр онцолсон байна.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс нэн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох саналыг Ерөнхий сайдад хүргүүлээд буй.

Гэтэл Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг өгөх саналыг Засгийн газар дэмжсэнгүй. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-11-18 10:55:56

Сэтгэгдэл бичих