Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Жо Байден Цагаан ордны өндөр албан тушаалтнуудыг нэрлэжээ

Жо Байден Цагаан ордны өндөр албан тушаалтнуудыг нэрлэжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-11-18 10:37:19

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден төрийн хэд хэдэн өндөр албан тушаалтныг нэрлэсэн байна. Мөн түүний коронавирустэй тэмцэх асуудал хариуцсан зөвлөхүүд Ерөнхийлөгч Дональд Трамп эрх мэдлээ албан ёсоор шилжүүлэн өгөх үйл явцыг хойшлуулж буй нь цар тахлын нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүйг анхааруулжээ.  


Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп 11 дүгээр сарын 3-ны сонгуулийн дүнг урвуулах чиглэлд хүчин чармайлт гаргаж буй энэ үед Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Байден ирэх нэгдүгээр сарын 20-ноос ерөнхийлөгчийн албыг хашиж эхлэхдээ бэлтгэж, зөвлөхүүдтэй уулзаж, халдвартай тэмцэх төлөвлөгөөгөө боловсруулж байгаа ажээ.


Ж.Байдены сонгуулийн кампанит ажлын багийн менежер Жен О'Мэлли Диллон Цагаан ордны тамгын газрын орлогч даргын албан тушаалыг хашихаар болжээ. Мөн Жо Байдены зөвлөхөөр олон жил ажилласан Майк Донилон, Стив Риккети нар Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллах аж. Мөн Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхийн албыг түүний кампанит ажлын багийн хуульч Дана Ремус хаших ажээ. Жо Байден ойрын зөвлөх Рон Клейнийг Цагаан ордны тамгын газрын даргаар хэдийнэ нэрлэсэн байна. 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-11-18 10:37:19

Сэтгэгдэл бичих