Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 03, Пүрэв
ШӨХТГ: Махны үнэ тогтворжиж байна

ШӨХТГ: Махны үнэ тогтворжиж байна

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-11-17 16:58:56

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнэ, нөөцийн байдалд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ажлын хэсгүүд гарч нийслэлийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа зах, худалдааны төвүүд, эмийн сангуудад тогтмол хяналт шалгалт хийж байна.

Тус газрын улсын байцаагчид зах худалдааны төвүүдийн удирдлагууд үнэ нэмэхгүй, нөөцлөхгүй байх тал дээр зөвлөмж өгч тогтмол хамтран ажиллаж байгаа бөгөөд үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Мөн өнөөдрөөс эхлэн тодорхой хуваарийн дагуу 17 байршилд 200 тонн хүртэлх махыг борлуулж эхэлсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр нөөцийн махны худалдаалалтын 17 цэг, зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүр, супермаркет, минимаркет, хорооллын дундах жижиг дэлгүүрүүдийн мах, бусад бараа бүтээгдэхүүниийн үнэ дээр хяналт тавьж ажиллаж байна.

Тус газраас хийж буй тандалт судалгаагаар тээврийн товчоогоор орж ирсэн махны нийлүүлэлт хэвийн байна. Хорио цээрийн үед Улаанбаатар хотод өдөртөө 250-470 тн мах хөдөө орон нутгаас орж ирж нийлүүлэгдэж байна.

Дээрх ажлуудын үр дүнд:

Өндөгний нийлүүлэлт зах зээл дээр хэвийн болсон. Үнэ нь өмнөх өдрөөсөө буурсан. Тухайлбал, “НВЦ” ХХК-д албан шаардлага хүргүүлсний дагуу Баян өндгийг зах зээлд 340 төгрөгөөр нийлүүлж эхэлсэн. “Түмэн шувуут” ХК-нд албан шаардлага хүргүүлсэний дагуу өндөгний үнийг бууруулж 340 төгрөг болголоо. Худалдааны төвүүдэд 400 төгрөгөөс дээш үнээр борлуулахгүй байхыг сануулж ажиллаж байна.

- Хонины мах бөөний үнэ 500 төгрөгөөр буурсан байна. Хяналт шалгалтанд хамрагдсан 17 захаас 6 захад махны үнэ өмнөх өдрөөсөө 500-1000 төгрөгөөр буурсан. Хүчит шонхор зах дээр өчигдрийн байдлаар 45 тонн мах нийлүүлэгдэж, өмнөх өдрөөсөө махны нийлүүлэлт нэмэгдсэн байна.

- Орхон аймагт хэрэглэгч А-гаас ирүүлсэн “Махны үнийг хөөрөгдүүлсэн” гэх гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зөрчил гаргасан иргэн Б-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дах хэсэгт заасны дагуу 2 сая төгрөгийн торгууль оногдуулсан.

- Хэрэглэгчийн мэдээллийн төвд 211 иргэнээс гомдол ирж, өмнөх өдрөөсөө гомдлын тоо буурсан.

- 30 жижиг эмийн сангуудад хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтанд хамрагдсан жижиг эмийн сангуудад маск 300-500 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Нөөц хангалттай, үйлчлүүлэгч багатай байна. Хяналт шалгалтанд хамрагдсан эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, спиртний нөөц хэвийн, үнэ тогтвортой байна

- Хэрэглэгчээс ирүүлсэн гомдлын дагуу Монос эмийн санд амны хаалтны үнэ өссөн гэх гомдол мэдээллийг шалгахад тус газар үнэ нэмээгүй болох нь тогтоогдсон.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-11-17 16:58:56

Сэтгэгдэл бичих