Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Эрдэмтэд: Коронавирус анх 2019 оны намар Италид тархсан

Эрдэмтэд: Коронавирус анх 2019 оны намар Италид тархсан

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-11-17 10:37:13

Коронавируст халдвар анх Итали улсад  2019 оны намар хүн амын дунд тархаж эхэлсэн хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. Милан хот дахь Үндэсний Хавдар Судлалын Хүрээлэнгийн судлаачид 2019 оны есдүгээр сараас хойш 1000 орчим хүний ​​цусны дээжид шинжилгээ хийхэд эдгээрийн хүмүүсийн 11 хувьд нь коронавирусийн эсрэг биет үүсчээ. 

"Бид 2019 оны есдүгээр сараас 2020 оны гуравдугаар сар хүртэл 959 сайн дурынханд уушгины хорт хавдрын шинжилгээ өгсөн хүмүүсийн цусанд шинжилгээ хийсэн. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 11.6 хувьд нь коронавирусийн халдварын эсрэг биет үүссэн" гэж Миланы Хавдар судлалын хүрээлэн ба Сиенагийн их сургуулийн тайланд дурджээ.

Судалгааны үр дүнд коронавирусийн эсрэг биет илэрсэн хүмүүсийн ихэнх нь Ломбарди, Пьемонт, Лацио, Эмилия-Романья, Тоскана, Венето зэрэг хотуудад амьдардаг болохыг тогтоожээ. Ингэснээр 2020 оны нэгдүгээр сарын 21-нд Италийн эрх баригчид тус улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрлээ гэж зарлахаас өмнө Италид COIVID-19-ийн шинж тэмдэггүй тохиолдлууд байсан гэдэг нь тодорхой болжээ.

Италид коронавирусийн анхны тохиолдол Ломбарди мужид илэрсэн бөгөөд халдвар тараагч нь нэгдүгээр сарын 21-ний өдөр Хятадаас ирсэн хүнтэй уулзсан 38 настай эрэгтэй байжээ. 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-11-17 10:37:13

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

HenryGef
Ух ты! Этот робот-отличное начало для онлайн-карьеры. Ссылка - - https://bit.ly/2IJLNHK
2020-11-17 12:13:58
HenryGef
Запустите финансового бота прямо сейчас, чтобы начать зарабатывать. Ссылка - https://bit.ly/2IJLNHK
2020-11-17 10:58:40