Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
"Moderna” компанийн вакцин 94.5 хувийн үр дүн үзүүлжээ

"Moderna” компанийн вакцин 94.5 хувийн үр дүн үзүүлжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-11-17 10:03:27

АНУ-ын “Moderna” компанийн гарган авсан коронавирусийн эсрэг вакцин 94.5 хувийн үр дүн үзүүлжээ. АНУ-д хоёр дахь вакцин ийнхүү өндөр үр дүн үзүүлж буй нь энэ юм. Pfizer” компани вакцин нь 90 гаруй хувийн үр дүн үзүүлсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.


Хэдийгээр эдгээр хоёр вакцины аюулгүй, үр дүнтэй байдлын үзүүлэлт маш төстэй байгаа ч “Moderna” компанийнх ийнхүү давжээ. Pfizer”, “Moderna” компанийн аль аль нь вакцинаа гарган авахдаа хамгийн шинэлэг, туршилтын аргыг ашигласан байна. “Moderna” ирэх хэдэн долоо хоногт вакциныхаа зөвшөөрлийг авах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа ажээ.


Moderna”-ийн туршилтад 30 мянган хүн оролцсоноос 15 мянган хүнд плацебо буюу үр дүн үзүүлэхгүй идэвхгүй нэгдэл тарьсан байна. Хэдэн сарын дараах байдлаар тэдний 90-д “COVID-19” халдварын шинж тэмдэг илэрч, 11-ийнх нь биеийн байдал хүндэрчээ. Харин үлдсэн 15 мянган хүнд вакцин хийхэд тавд нь халдварын шинж тэмдэг илэрч, хэн нь ч хүндээр өвчлөөгүй байна.


Moderna” компанийн мэдээлснээр, вакцин хийлгэсэн хүмүүст ноцтой зовуурь илрээгүй бөгөөд багахан хувьд нь чичрэх, толгой өвдөх шинж тэмдэг илэрчээ. Тус компани вакциныхаа зөвшөөрлийн хүсэлтийг энэ сарын сүүлээр АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газарт гаргахаар төлөвлөжээ.


АНУ-ын халдварт өвчин судлалын мэргэжилтэн Энтони Фаучи эхний вакцинжуулалтыг 12 дугаар сарын сүүлээс эхэлж магадгүй хэмээн таамаглажээ. Эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, өндөр настнууд, суурь өвчтэй хүмүүст вакцин хийх аж. 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-11-17 10:03:27

Сэтгэгдэл бичих